БСШУС-ын яамнаас Эрүүл мэндийн хичээлийг ЕБС-ийн сургалтын хөтөлбөрт оруулахаар шийдвэрлэлээ.

Эрүүл мэндийн сургалтын хөтөлбөр нь хувийн ариун цэвэр, орчны эрүүл ахуй, хооллолт, хөдөлгөөн, сэтгэцийн эрүүл мэнд, хорт зуршил, бэлгийн ба нөхөн үржихүйн эрүүл мэнд, осол гэмтэл гэсэн 6 агуулгын хүрээнд хэрэгжинэ. Ингэснээр суралцагчид эрүүл амьдралын хэв маягийн талаарх хувь хүний хариуцлагыг ухамсарлан, өөрийн болон бусдын, цаашлаад хүрээлэн буй орчныхоо эрүүл байдлыг хүндэтгэх чадварт суралцах аж.