Марк Гангор бол Америкийн зохиолч, пастор хүн. Тэрээр гэрлэлт, гэр бүлийн харилцааны талаар семинар, лекц тавин дэлхий даяар аялдаг. Түүний бичсэн хамгийн алдартай“Laugh your way to a better marriage” ном, семинаруудын тусламжтайгаар олон гэр бүл эвлэрч, хосууд бие биенээ ойлгодог болжээ. 

Марк Гангорын “Tale of two brains” семинарын хэсгээс эрэгтэй ба эмэгтэй хүмүүсийн тархи хэрхэн ялгаатай ажилладаг талаар сонирхолтой мэдээлэл бэлтгэлээ.


#1. Эрэгтэй хүний тархи хэрхэн ажилладаг вэ? 

Эрэгтэй хүний тархи маш өвөрмөц бүтэцтэй. Тархин дотор нь олон жижиг хайрцгууд байдаг. Бүх зүйлийг агуулах, төрөлжсөн хайрцгууд тэнд байна: машины хайрцаг, мөнгөний хайрцаг, ажлын хайрцаг, эхнэрийн хайрцаг, хүүхдүүдийн хайрцаг, хадам ээжийн хайрцаг хүртэл тархины мухарт байрласан. 


#2. Хамгийн гол нь хайрцгууд хоорондоо шүргэлцдэггүй

Эрэгтэй хүн тодорхой нэг зүйлийн талаар ярихдаа тархинаасаа яг тохирсон хайрцгаа олоод, гаргаж ирээд, онгойлгоно. Тэгээд ЗӨВХӨН тэр хайрцган дотор байгаа зүйлийнхээ талаар л яриа өрнүүлнэ. Дараа нь хайрцгаа таглаад, бусад хайрцгуудыг шүргэхгүйн тулд маш болгоомжтойгоор буцаагаад байранд нь тавина.


#4. Эмэгтэй хүний тархи эрэгтэйчүүдийнхээс дэндүү өөрөөр ажилладаг

Эмэгтэйчүүдийн тархин дотор хоорондоо сүлжилдэж, цагирагласан утаснууд байдаг. Бүх утас нь хоорондоо холбогддог. Мөнгө машин руу холбогдоно, машин нь ажилтай холбогдоно, дараа нь явсаар ээж дээрээ хүрнэ, тэгээд цааш үргэлжлээд, үргэлжлээд...

Тэдний тархи яг л замбараагүй интернет сервер шиг.  Энэ бүхний хөдөлгөгч хүч нь сэтгэл хөдлөл, эмоци. 

Ийм учраас эмэгтэйчүүд бүх зүйлийг санаж байдаг. Учир нь ямар нэгэн үйл явдал сэтгэл хөдлөлтэй холбогдоход тэр мөч хүний ой санамжид үүрд хадгалагдан үлддэг. Энэ нь эрэгтэй хүмүүст ч мөн адил тохиолдоно. Гэхдээ маш ховор. Яагаад гэвэл эрэгтэйчүүдэд бүх зүйл хамаагүй, чухал биш санагддаг. Харин эмэгтэй хүмүүс хорвоогийн хамаг юмны талаар санаа зовниж явдаг, тэд үүндээ маш дуртай. 


#5. Хоосон хайрцаг

Эрэгтэй хүний тархинд нэгэн хайрцаг байдаг. Тэр хайрцагны талаар эмэгтэйчүүд огт мэдэхгүй. Тэр хайрцганд юу ч байхгүй. Хоосон хайрцаг, юу ч үгүй хайрцаг гэж бид нэрлэдэг. 

Эрэгтэйчүүдийн тархинд байдаг бүх хайрцгуудаас тэдний хамгийн дуртай нь – өнөөх Хоосон хайрцаг. Сав л хийвэл эрэгтэйчүүд тэр Хоосон хайрцаг руугаа тэмүүлнэ. Иймээс л эрэгтэй хүмүүс сэтгэн бодох үйл ажиллагаа нэг их шаардахгүй ажлыг хэдэн цагаар ч хамаагүй хийх чадвартай байдаг байх, тухайлбал – загасчлах, зурагт ширтэн өдөржин суух гэх мэт. Мэдээж цагаа дэмий өнгөрөөх нь ээж, эхнэр, охин дүү, найз охиных нь уурыг ихэд хүргэнэ. 

Үүнийг Пенсильваний их сургуулийн эрдэмтэд баталжээ. Тэдний тогтоосноор эрчүүд огт юу ч бодохгүй байж чаддаг гэнэ. Эрэгтэй хүмүүсийн толгойд мэдрэгчүүд зүүлгэж, тархины үйл ажиллагааг нь хэмжиж үзэхэд дэлгэц дээр шулуун зураас гарч байж.

Эмэгтэйчүүд тэгж чаддаггүй. Тэдний тархинд сая сая бодлууд тойрон эргэлдэж, хоорондоо мөргөлдөж, тархин дотроо бараг буцалж байдаг. Олон жижиг шумуул нисэж байгаа мэт. Эмэгтэй хүмүүс Хоосон хайрцгийг ойлгодоггүй. Энэ тэднийг солиоруулдаг. Юу ч хийхгүй сууж байгаа эрэгтэй хүнийг харахаар эмэгтэйчүүд бачимдаж, цухалдаж, уур нь хүрч эхэлдэг.