Саруулын Ариунжаргал
06 сарын 23, 2019
Өнөө цагт эмэгтэйчүүд өөрийгөө эрчүүдэд гоё галбир, тод дүр төрхийн тусламжтайгаар харуулж, анхаарлыг нь татдаг болж. Гэхдээ эрэгтэй хүнд гоё галбир, нүүрээ будсан, тачаангүй байдал тийм чухал гэж үү?
Хотын гудмаар үзэсгэлэнтэй, гоё ганган олон бүсгүйчүүд алхалж, эрчүүдийн анхаарлыг татдаг. Мэдээж энэ бүхэнд эрэгтэй хүн хууртахгүй байж яаж чадах билээ. Энэ олон бүсгүйчүүд дундаас яаж ялгарах вэ? Эмэгтэй хүмүүс эрэгтэй хүнийг татахад юуг хамгийн ихээр орхигдуулдаг вэ? Эрэгтэй хүнийг чин сэтгэлээс нь татдаг зүйл бол таны чин сэтгэлийн гэрэлтэх байдал юм. Та аз жаргалтай, инээмсэглэж, инээж байгаа үедээ гэрэлтдэг. Таны чин сэтгэлээс гарч буй инээмсэглэл бол эрэгтэй хүнийг татагч хүч болж, тэрхүү гэрэл гэгээ, дулаан руу эрэгтэй хүн үргэлж тэмүүлж байдаг. Бид инээмсэглэж, инээж байх үедээ зүрх сэтгэлээ агуу их энергиэр дүүргэж байдаг юм. Тэр дундаа гэрэл гэгээний энерги болон хайрын энергээр дүүрч, цэнэглэгдэж байдаг. Тэрхүү гэрэл гэгээг эргэн тойронд буй бүх эрчүүд сэтгэлийн түвшинд мэдэрдэг юм.
Өнөө цагт бидний бүрхэг нийгэмд энэ энерги хамгийн ихээр дутагдаж байна. Эрчүүд богино банзал, тод будалт, хуурамч дүр төрхөөс залхаж гэрэл гэгээг хайсаар байна. Жинхэнэ гэр бүл зохиохыг хүсдэг эрчүүд эмэгтэй хүнээс юу хамгийн ихээр хайх вэ гэдгийг бодоод үзээрэй. Мэдээж эрэгтэй хүн эмэгтэй хүнээс дэлхий рүү цацарч буй нарны цацраг шиг сэтгэлийн гоо сайхныг харахыг хүсдэг. Эмэгтэй хүний зөөлөн, энэрэнгүй, нинжин, дөлгөөн, халамжтай байдлыг харахыг хамгийн ихээр хүсдэг.
Таны инээмсэглэл, инээд зүрх сэтгэлийг хайраар дүүргэж, таны байгалийн гоо үзэсгэлэнг хэд дахин нэмэгдүүлдэг гэдгийг санаарай. Эрчүүдийг гадаад төрх, тачаангүй байдал, хоол хийх чадвар ховсддоггүй юм. Тэднийг эмэгтэй хүний юу хийж чадах биш харин эмэгтэй хүний байгаа байдал л татдаг юм.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.