Израйлын эрдэмтэд хорт хавдрын эмчилгээнд ашигладаг эсрэг биеийн анхны нано робот хувилбарыг бүтээжээ. 

Энэхүү робот нь хавдрын эргэн тойронд буй эсүүдийг ялган таньж, хавдрын өсөлтийг дэмжиж эсийг устгах зориулалтаар бүтээгджээ. 

Нано роботуудыг хүний биед суулгаж, хэр үр дүнтэй ажиллаж буйг нь хянах туршилт Австрали улсад эхэлсэн байна.

Хорт хавдрын эмчилгээг  шинэ түвшинд гаргасан энэхүү робот биеийг профессор Янай Офран бүтээжээ. 

Тэрбээр “Хүний бие аливаа өвчин, эмгэгтэй тэмцэх байгалиас өгөгдсөн чадвартай байдаг. Эрдэмтэд энэхүү чадварыг үндэслэн лабораторийн аргаар эсрэг бие бүтээж, түүнийгээ эмчилгээнд ашигладаг. Гэвч би эсрэг биеийг одоогийн анагаах ухаанд ашиглаж байгаагаас илүү чадвартай гэж бодож байгаа. Эсрэг биеийг бүрэн хүчин чадлаар нь ашиглаж, ямар ч өвчин эмгэгтэй тэмцэх чадвартай болгох үүднээс технологийн дэвшлийг ашиглаж, робот эсрэг биеийг бүтээлээ” гэв.

Хэрэв нано робот хавдрын эсрэг эмчилгээнд үр дүнгээ өгвөл цаашид вирусийн гаралтай өвчлөлийг бууруулах эмчилгээнд мөн ашиглах боломжтой гэнэ.