Монгол улсад газрын тос боловсруулах үйлдвэр барьж байгуулах бүтээн байгуулалтын их ажилд гэрээлэн гүйцэтгэгчээр оролцож буй Энэтхэг Улсын “ЖМС проект (Энэтхэг) ХХК” компани өвлийн хүйтэн эхлэхээс урьтаж зарим  ажилтнаа илгээхээр шийдвэрлэсэн бөгөөд хэд хэдэн чиглэлээр судалж үзээд энэ 10 дугаар сарын 19-нд, 80 мянган ам. долларын төлбөртэй, 80 орчим суудалтай онгоц гаргаж тусгай нислэг үйлдэх тухай “Хүннү Эйр” компанийн  саналыг хүлээн авахаар төлөвлөж байгаа  аж.

Энэ талаар Энэтхэг улсад суугаа Монголын элчин сайдын яам мэдэгджээ.

Энэтхэг Улсын хувьд өнгөрөгч 5 дугаар сарын 23-нд нээсэн дотоодын нислэгийн ачаалал 80 хувьд хүрсэн үед цар тахлын цагийн байдлаас шалтгаалан гадаад нислэгийг нээх эсэхийг шийдэх, АНУ, Англи, Франц, Арабын Нэгдсэн Эмират, ОХУ, Кыргызстан зэрэг улсаас иргэдээ эгүүлэн авахаар тусгай нислэгүүдийг эхлүүлсэн, нислэг эхлэхээс 96 цагийн өмнө цар тахлын шинжилгээ хийлгэсэн байх, гадаадаас ирэх хүмүүсийг тийм шинжилгээний хийлгээгүй тохиолдолд эмнэлэгт долоо хоног тусгаарлах журам тогтоосон, ХБНГУ-тай эхлүүлсэн нислэгээ түр зогсоогоод байна.

Улсын Онцгой Комисс хилийн чанадад саатсан, эх орондоо буцах хүсэлтэй иргэдээ заавал тусгай нөхцөл хангасан байхыг шаардалгүй боломжийн хэрээр нислэгт хамруулахыг зорьж байгаа боловч дээрх дамжих нислэгүүдэд Энэтхэгээс хүрэх боломж одоогоор хязгаарлагдмал байна. Иймд дурдсан   тусгай нислэгт Энэтхэгт суралцдаг, эх орондоо буцах хүсэлтэй оюутан, бусад иргэдийг төлбөртэйгөөр хамруулах боломжийг тандаж ярилцахад ЖМС проект (Энэтхэг) ХХК” компани нааштай хандаж буйгаа мэдэгдсэн болно.

(“ЖМС проект (Энэтхэг) ХХК” компаний захидлыг хавсаргав).

Уг нислэгт хамрагдахад тийзийн үнэ, цар тахлын шинжилгээ хийлгэсэн, эрүүл гэсэн магадлагаа шаардах юм байна. 

Цар тахлын халдвар буурахгүй нэмэгдэж байгаа тул шалгалт шүүлэг нь дууссан, яаралтай нутаг буцья гэж хүссэн цөөн боловч иргэдийг уг нислэгт зохих төлбөртэйгээр хамруулах саналыг төвийн зохих байгууллагад хүргүүлээд байна. 

Чингэх нь газрын тосны үйлдвэрийн ажилд тустай, иргэдийн ашиг сонирхолд  нийцэх тул зар хүргэсэн тохиолдолд доорх бэлтгэлийг хангасан байхад илүүдэхгүйг үүгээр сонордуулж байна. Үүнд:

- Тусгаарлах байранд 21 хонох (гэртээ 14 хоног тусгаарлахыг шаардахгүй болсон) тул Онцгой байдлын Ерөнхий газрын данс (ХААН БАНК 5084538375)-д байр, хоол, унааны зардалд нэг сая 60 мянган төгрөг (6-18 настай хүүхэд 640 мянган төгрөг)-ийг тухайн иргэний РЕГИСТРИЙН ДУГААР, ОВОГ, НЭР, ТУСГААРЛАХ БАЙРНЫ ТӨЛБӨР гэдгийг  тодорхой дурдан шилжүүлэх, 

- Паспорт, бусад бичиг баримтынхаа хүчинтэй хугацааг  нягталж, визийн хугацаа хэтэрсэн тохиолдолд Гадаадын иргэдийг бүртгэх алба (FRRO)-д цахимаар хандаж өргөдлийг тань хүлээн авсан гэдэг  нотолгооны хуудсыг хэвлэж авах зэрэг  болно.

Энэтхэгийн нийслэл Шинэ Дели болон бусад зарим хот, мужид хөл хорионы дэглэм хэсэгчлэн суларч байгаа боловч цар тахлын халдвар дорвитой буурахгүй, хүүхдээс хүүхдэд, найз нөхдийн дунд, эрэгтэйчүүд, ялангуяа чихрийн шижин, цусны даралт ихэсэх, зүрх судас, амьсгалын замын өвчтэй өндөр настай хүмүүст тархах нь элбэг байгаа тул дараах цөөн зүйлийг энэ ташрамд анхааруулья. Тухайлбал,

- Олон нийтийн газраар явах, нийтийн тээврээр зорчиход амны хаалт, гар ариутгах шингэн хэрэглэх, бээлий, малгай, битүү хувцас өмсч, хоорондын зайг барих, гараа савантай усаар угаах, ам хамраа зайлах,  шим тэжээл сайтай унд, хоол хэрэглэх, хоол хүнсний  хадгалах хугацаа сав, баглаа боодлын нь бүрэн бүтэн байдлыг анзаарах, 

- Үндэслэл нотолгоогүй дам үг, цуурхалд авталгүй, найз нөхөд, ар гэрийнхэнтэйгээ холбогдож сэтгэл санаагаа аль болон тайван байлгах,