Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу Бүгд Найрамдах Энэтхэг улсаас иргэдээ татан авсан онгоц иржээ.

Тусгай үүргийн онгоц өнөөдөр 07:40 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардсан байна.

Тус онгоцоор БНЭУ-аас 158 иргэн эх орондоо ирлээ гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ. Тэднийг яаралтай түргэн тусламжийн машинаар тусгаарлах байруудад хүргэн, 21 хоног тусгаарлах юм. 

Шууд: