Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай онгоц өчигдөр 23.19 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа.

Тус нислэгээр 141 иргэн ирснийг “Новотел”, “Кемпински”, “Туушин”, “Ибис”, “Парк”, “Нарантуул” зочид буудал болон ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сургалт сэргээн заслын төвийн 113 дугаар ангийн “Онцгой Жаргалант” сувилалд тусгаарлав.

Дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдаад 14 хоносон иргэдийг гэрийн тусгаарлалтад шилжүүлэх журам мөрдөгдөж байгааг УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Засгийн газар, УОК-ын шийдвэрийн дагуу гадаад улсад байгаа эх орондоо ирэх хүсэлтэй иргэдийг татан авах ажлыг өнгөрсөн оны нэгдүгээр сарын 28-наас зохион байгуулснаас хойштавдугаарсарын 18-ны байдлаар 34 553 иргэнийг агаарын, газрын, төмөр замын тээврээр татан авчээ. Тодруулбал, гадаадын 93 орноос 170 удаагийн тусгай нислэгээр 27 753 иргэн, автозамаар 6788 иргэн эх орондоо ирсэн юм.


Тавдугаарсард нийт 16 удаагийн тусгай нислэг үйлдэхээр төлөвлөжээ.