Пүрэвтүвшингийн Хүслэнтуяа
02 сарын 11, 2025
2025 онд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас хийж хэрэгжүүлэх ажлын талаар сайд Ц.Батаархүү мэдээлэл өглөө.
Үүнээс дараах 10 ажлыг онцлон авч хэрэгжүүлэх аж.
Монгол улсад 5G технологийн хэрэглээг эхлүүлж, бүх сумын интернэтийн хурдыг 10 дахин нэмэгдүүлнэ.
2030 он гэхэд 5G технологи нь дэлхийн эдийн засагт 2.1 их наяд ам долларын өсөлт үзүүлж, ДНБ-ийг дунджаар 1,7 хувиар өсгөх төлөвтэй байна.
Манай улс 2021 онд хууль эрх зүйн орчныг бүрдүүлэн, холбогдох туршилтуудаа хийсэн. 2025 онд Үндэсний радио давтамжийн хуваарилалтаар хүснэгтийг шинэчлэн баталсан бөгөөд энэ онд 5G технологийг нэвтрүүлхээр ажиллаж байна. 5G технологийг нэвтрүүлснээр,
Өнөөдрийн байдлаар 325 сум 52,480 км шилэн кабель 1Гбит/сек дахин дамжуулах сүлжээний багтаамжтай байна. Үүнийг 2025 онд 10Гбит/сек болгохоор төлөвлөж байна.
Сумдын интернэтийг 10 дахин нэмэгдүүлснээр:
2. Хиймэл оюунд суурилсан TIER IV ангиллиын ногоон дата төв байгуулах төслийг эхлүүлнэ.
TIER IV ангиллын ногоон дата төв нь ажиллагааны хувьд сэргээгдэх, найдвартай, хэмнэлттэй гэдгээрээ онцлог. Энэ утгаараа цахим шилжилт технологийн дэвшлийг дэмжихээс гадна үндэсний аюулгүй байдлыг хангахад чухал ач холбогдолтой.
Түүчнлэн шинэ ногоон дата төвтэй болсноор их өгөгдлийн дэд бүтэц бий болгох, Microsoft, Google гэх мэт компанийн бүтээгдэхүүнийг Монголдоо байршуулах боломжтой болно.
3.Төрийн албыг нээлттэй ил тод болгох чиглэлд анхаарч ажиллана.
Энэ хүрээнд,
4. Улсын бүртгэл, газрын бүртгэл, эрүүл мэнд, шүүх зэрэг салбарт блокчейн технологи нэвтрүүлж, шударга, авилгалгүй нийгмийг бий болгоно.
Иргэдээс ирдэг гомдол мэдээлэлд ихэвчлэн газрын харилцаатай холбоотой зөрчил, маргаан, шүүх ажиллагааны явцад нотлох баримтууд алга болох, өөрчлөгдөх, эмнэлгүүдээр үйлчлүүлэхэд олон дахин мэдээлэл бөглөх, иргэдийн хувийн мэдээлэл алдагдаж сонгуульд ашиглагдах зэрэг асуудал бичигддэг байна. Иймд гомдол мэдээллийн дагуу дээрх салбарт цахим технологийг нэвтрүүлэхээр зорих аж. Ингэснээр дараах давуу тал бий болно. Үүнд,
Эмнэлгийн тусламж, үйлчилгээ:
Иргэний бүртгэл:
Газар, үл хөдлөхийн бүртгэл:
Шүүхийн ажиллагаа:
5. Төрийн үйл ажиллагааны дижитал шилжилтийг эрчимжүүлж, E-Mongolia платформд AI агент нэвтрүүлнэ.
6. Кибер аюулгүй байдлын олон улсын зэрэглэл дэх Монгол Улсын байр суурийг ахиулж, “Дэвшиж буй” ангилалд оруулна.
7. Үндэсний цахим шуудангийн харилцааг хэвшүүлж, тоон гарын үсгийн хэрэглээг 10 дахин нэмэгдүүлнэ.
Энэ ажлын хүрээнд E-Mongolia платформ дээрх үндэсний цахим шууданг иргэн бүрд албан ёсны и-мэйл хаяг болгож хэвшүүлэх. Тус цахим шуудангаар төрийн үйлчилгээний болон албаны мэдээ мэдээллийг хүргэнэ.
Өнөөдрийн байдлаар тоон гарын үсгийг 1,1 сая иргэн, хуулийн этгээдэд олгожээ. Гэвч бодитоор хэрэглээнд нэвтэрч чадахгүй байгаа юм. Үүний шалтгаан нь дэд бүтэц хуучирсан, хэрэглэгчийн клиент программ олон төрөл, бусад программыг дэмждэггүй зэрэг асуудал байгаа аж.
Тиймээс энэ хүрээнд клиент программуудыг нэгтгэх, бүх төрлийн цахим үйлчилгээг нэгтгэх, тоон гарын үсгийн хэрэглээг сурталчилах, тоон гарын үсэг нэвтрүүлсэн орнуудтай хамтын ажиллагааны гэрээ байгуулах зэрэг ажлыг хийх юм.
8.Хиймэл дагуулын бодлого, зохицуулалтыг тодорхойлж, сансрын эдийн засгийн суурийг тавина.
9. Дроны нислэгийн туршилтын олон улсын бүс, операторын сургалтын төвийг байгуулж, мэргэшүүлэх тогтолцоог бий болгоно.
10. Дижитал гарааны бизнесүүдийг дэмжих хөрөнгө оруулалтын үндэсний сан байгуулах ажлыг эхлүүлнэ. Цаашид дижитал эдийн засгийг хөгжүүлнэ.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.