Эмэгтэй хүнийг үргэлж татаж байдаг 7 зүйл

Харилцааны бүх дасгалжуулагчид нэг зүйлд бат итгэсэн байдаг. Юу вэ гэж үү? Энэ бол эрэгтэй хүн бүр эмэгтэй хүнийг татдаг зүйлсийн талаар ташаа ойлголттой байдаг гэдэгт.

Эрэгтэй хүмүүс багаасаа хуурамч байдлаар хүмүүжүүлэгддэг. Тэдэнд өдрийн 24 цагийн турш хийсвэр, хүйтэн хөндий байх ёстой гэж хэлдэг. Харин гаргаж буй бүхий л зөөлөн байдал нь сул дорой мэт ойлгогддог гэсэн ойлголттой байдаг.

Маш олон бизнес эрхлэгчид амьдралынхаа хамгийн сайхан он жилүүдийг сайн эхнэр олж чадалгүй мөнгө цуглуулахад зарцуулсан хэмээн гомдоллодог. Хожим тэд мөнгө бол тэднийг жинхэнэ аз жаргалаас хязгаарладаг хана гэдгийг ойлгодог. Баялаг, хөрөнгө хүний зан авирийг үгүй хийдэг. Харин үүнд эмэгтэй хүмүүс хамгийн их дуртай байдаг.

Тиймээс тэд хүнд байдлаас гарахын тулд өөрт үнэт зүйлс ихээр авч, мөнгөөр бүхнийг шийдэж, алдсан хугацаагаа нөхөхийг хүсдэг. Гэвч бүх зүйл өнгөрсөн байдаг.

Бүдүүлэг зан, хөрөнгө мөнгө эмэгтэй хүнийг татдаггүй юм бол юу татдаг тухай бид танд энэхүү нийтлэлээрээ хүргэх болно.


#1. Энерги

Эмэгтэй хүн тодорхой зорилготой, түүндээ хүрэхийн тулд идэвхитэй ажилладаг эрэгтэй хүмүүст татагддаг.

Эрэгтэй хүний энерги чиглэлтэй байдаг. Тэрхүү чиглэл нь том толгодтой ижил байдаг. Түүний энерги нэг цэг дээр төвлөрч, өөрийн замд таарсан бүхий л бэрхшээлийг даван туулдаг. Иймээс яг энэ чанар эмэгтэй хүнийг ихээр татдаг.

Энерги гэдэг зүйл зүгээр нэг гараад ирдэггүй. Үүнийг өөртөө тодорхой зорилго тавин нээх хэрэгтэй юм.


#2. Байх

Хүн бүр өөрийгөө хүндлүүлэхийг хүсдэг. Түүнийг анзаарч, ойлгож байхыг хүсдэг. Гэвч хэн ч өөрийгөө бусдад батлахын тулд цаг хугацааг зарцуулахгүй юм.

Сэтгэл хөдлөлийн түвшинд эмэгтэй хүнтэй харилцан хамааралтай гэдгээ мэдрэх үед таны хажууд буй байдал нь ямар ч бэлэг сэлтнээс үнэ цэнэтэй байх юм.

Эмэгтэй хүний талд та бүрэн байснаар түүнд хүнд хэцүү нөхцөлд туслалцаа үзүүлж эхэлнэ. Энэ үед түүнийг сонсох мөчийг бүү алдаарай.

Эрэгтэй, эмэгтэй хүн бүр хамтрагчаасаа халамж мэдрэхийг хүсдэг. Бүгд өөрсдийгөө хүндлүүлж, үнэлүүлэхийг хүсдэг. Үүний хамгийн эхний алхам бол хажууд нь байх.


#3. Хошин шогийн мэдрэмж

Ихэнх судлаачид эмэгтэйчүүдээс асуумж асуухдаа зөвхөн нэг асуулт тавин явуулдаг ба “Эрэгтэй хүний ямар шинж чанар таныг хамгийн ихээр татдаг вэ?” гэдэг асуулт юм.

Энэ асуултад ямар хариулт хамгийн түгээмэл байсан гэж бодож байна вэ? Мэдээжийн хэрэг хошин шогийн мэдрэмж.

Амьдралмашхүнд, ноцтойзүйл. Яагаад эмэгтэй хүмүүс хөнгөн, хөгжилтэй байдалд дуртай байдаг нь тодорхой биз.


#4. Аяндаа бий болох

Урьдчилан таамаглах нь анхаарал татахын тулд бий болдог үхлийн шинж юм. Хэрэв үг, үйлдэл гээд бүхий л зүйлсийг таамаглах боломжтой бол танд аяндаа бий болох чадвар хэрэг болно.

Тиймээс эмэгтэй хүнийг хэзээ ч таамаглаагүй, гэнэтийн үүссэн ямар нэгэн зүйл сэтгэл төрүүлдэг юм. Үүнийг л эмэгтэй хүмүүс эрэгтэй хүнээс хамгийн ихээр хүсдэг.


#5. Амьдралд тууштай байх

Таны одоогийн амьдралын хэв маягийг бий болгодог зүйл бол тууштай, тогтвортой байдал юм. Бүгдийг сүйтгэх, шинэ харилцааг эхлүүлэх гээд л маш олон зүйлийг үгүй хийх эсвэл эхлүүлэх амар. Гэхдээ аливаа зүйлд тууштай хандаж, тэнцвэрт байдлыг хадгалж үлдэх хүн ховор.

Амжилтад хүрсэн болон амьдралын урсгалаар явж буй хүнийг хооронд нь харьцуулаад үзээрэй. Эмэгтэй хүмүүс тууштай, тогтвортой амжилт руу тэмүүлсэн хүмүүст илүү татагдаж, анхаарал хандуулдаг нь гайхах зүйл биш ээ.


#6. Удирдах чадвар

Эмэгтэй хүмүүсийг удирдах чадвартай эрэгтэй хүмүүс татдаг нь нууц биш. Гэхдээ өөрийн чухал байдлыг харуулж, ажилчдаа дарамтлах нь буруу давуу тал юм. Харин өөрийн оюун ухаан, энэрэнгүй, аливаа зүйлийг үнэлдэг хүнийг эмэгтэй хүмүүс харахыг хүсдэг.


#7. Эмзэг байх

Бүх хүч хөдөлмөр, удирдах чадвар, хөгжилтэй байдлыг та өөрт нэгтгэсэн ч таны хүссэн харилцааг бие болгож чадахгүй. Учир нь эмэгтэй хүн таныг сэтгэл санааны талаас харахыг хүсдэг.

Харилцаа бол хувийн өөрчлөлт, өсөлтийн түлхэц болж байдаг. Харилцаанаас ашиг олоын тулд та эмэгтэй хүнд өөрийн сул талыг харуулах хэрэгтэй.


Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.