Эмэгтэй хүн юу хүсэж буйгаа мэдэж байгаа бол түүнийгээ гуйхаас айдаггүй. Магадгүй тэд гэр бүлийн амьдралд туршлагатай эсвэл зүгээр л амжилттай учраас өөртөө итгэлтэй байдаг. 40-49 насны эмэгтэйчүүд дунд явуулсан судалгаагаар тэд хүнээс ямарваа нэгэн зүйлийг шаарддаг байж болно гэжээ. Үүнд маш олон давуу тал бий. Жишээлбэл, ор хөнжлийн ажил илүү сонирхолтой болох боломжтой.


Тэдний харилцаа

40-49 насны эмэгтэй хүмүүс харилцаа, карьерын тал дээр шийдэмгий байдаг. Энэ бол гормонтой холбоотой. 40 наснаас хойш эмэгтэй хүний биед эхэстроген, телестероны хэмжээ эрчимтэйгээр багасдаг, гэхдээ телестроны хэмжээ эстрогеныхоос бага багасдаг. Тиймээс эмэгтэй хүн банзал өмссөн эрэгтэй хүн мэт болдог. Илүү шудрага, зорилго тэмүүлэлтэй, шийдвэртээ үнэнч, зоригтой, хэнээр ч хамаарахгүй болдог. Эмэгтэй хүн энэ үед найзуудыгаа бааранд сууяа гэж дуудахаа больдог ч тэдэнд хэн нэгэн хэрэг болсон хэвээр л байдаг.


Тэдний секс

40-49 насны эмэгтэй хүмүүс сексэд дуртай байдаг. Эдгээр эмэгтэйчүүдийн хоёр тутмын нэг нь эхний болзоон дээрээ секс хийхэд бэлэн байдаг. Үүнээс гадна тэд секс хийх бүр таашаал мэдэрдэг. Тэд энэ үе дээрээ хүүхэд төрүүлэхээс санаа зоволгүйгээр байнга секс хийж байх хэрэгтэй. 


Хэлээ ашигла

Бүх насны эмэгтэй хүмүүс бидэнд аман хайрыг хүсдэг гэдгээ хэлсэн. Харин 40 настай эмэгтэй хүмүүс хэрхэн яаж хийх тухай бүр тайлбарласан. «Зөвхөн хэл биш хуруугаа ашигла», «Илүү зөөлөн бай», «Ташааг минь хазаж, доод хэсэгт зөөлөн хүр» зэрэг тайлбаруудыг өгсөн байна.

Тэрээр ингэж ярьж байна

Э.М., 40 настай

«Би өөрийгөө бие даасан, хүчтэй гэж бодож, миний нөхөр үүнтэй нийцэж байгаа нь надад таалагддаг. Эрэгтэй хүн өөрийгөө нээж илрүүлэх хэрэгтэй. Өөрийн гэсэн сонирхол, хүсэлтэй байх хэрэгтэй бөгөөд тэдгээр хүсэл, сонирхолоо надтай хуваалцахыг хүсдэг байх хэрэгтэй. Үүнээс гадна нөхөр өдөр бүр намайг ямар үзэсгэлэнтэйг хэлэх бөгөөд үүний үр дүнд би түүнийг байхад гэртээ нүцгэн явж чаддаг».