Элсэн цөлд сүндэрлэх өндөр технологийн парк хот

Х.Оргил
11 сарын 07, 2018

Blockchains компанийн гүйцэтгэх захирал, хэрэглэгчийн эрх ашгийн өмгөөлөгч Жеффри Бёрнс энэ оны эхээр Хойд Невадагийн цөлд 67,000 гаруй акр газрыг 170 сая доллораар худалдаж авчээ. Тэрээр өнгөрсөн мягмар гаригт хийсэн хэвлэлийн бага хурал дээр энэхүү газар дээрээ крипто хот байгуулах төлөвлөгөөтэй байгаагаа танилцуулсан байна. Одоогоор уг төсөлд 300 сая долларын хөрөнгө оруулалт хийгээд байгаагаа зарлажээ.

Бёрнс голчлон томоохон санхүүгийн компаниудын эсрэг хэрэгт өмгөөлөгчөөр ажилладаг бөгөөд 2015 онд эфериум худалдаж авсан нь түүнд аз бэлэглэж хөлжсөн нэгэн.

Тэрээр Sandbox City (“sandbox” буюу “элсний хайрцаг” гэж компьютерийн хэллэгт шинэ эсвэл туршигдаагүй программ эсвэл кодчлолыг аюулгүйүгээр ажиллуулж болох цахим орон зайг хэлдэг ) нэртэй хот байгуулж дэлхийн крипто нийгэмлэгийн ачийг нь ачаар хариулах хариулах зорилготой байгаа ажээ.

Түүний төлөвлөж байгаагаар уг хот нь ердийн бус хот байх бөгөөд энэ нь төвлөрсөн бус блокчэйн дэд бүтцээр хангагдсан ухаалаг хотын загвар байх болно.

Хот нь өөрөө блокчэйн технологийг хиймэл оюун ухаан, 3D хэвлэл, нанотехнологитой хослуулсан өндөр технологийн парк хот байх аж. Мөн хүмүүс оршин суух орон сууцны барилга байгууламж болон үйлчилгээний газрууд олноор байгуулахаар төлөвлөжээ Тус хотод е-спортын цогцолборууд, хөгжмийн студиуд, тоглоомын газруудыг ч барих гэнэ.

Бёрн мөн банк худалдаж авсан ба түүнийгээ ашиглаж өөрийн хотод криптовалютын экосистемд ээлтэй бүхий л бодит фиат мөнгөний үйлчилгээний шийдлүүдийг бий болгохоо амлажээ.

Бёртний компани Невадагийн цахилгаан эрчим хүч хангамжийн компанитай блокчэйн ашигласан төслүүд дээр хамтран ажиллах санамж бичгийг байгуулсан байна.


Эх сурвалж: Крипто доогтэр

Холбоотой сэдвүүд

блокчейн криптовалют

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.