Улс төрийн хүчин удирдлагаа сонгохдоо анх удаа блокчэйнийг ашиглажээ

Х.Оргил
11 сарын 20, 2018

Тайландын Ардчилсан нам нь тус улсын улс төрийн гол сөрөг хүчин бөгөөд дэлхийд анх удаагаа блокчэйн дээр сонгуулиа явуулсан улс төрийн томоохон нам боллоо.

Zcoin блокчэйнийг ашигласан амьд /live/ , е-сонгуулийг 11 сарын 1-нээс 9-ний хооронд зохион байгуулж явуулсан бөгөөд түүнд тус намын 120,000 гаруй гишүүн сонгогчид оролцож саналаа өгсөн нь олон “анхны”-тай сонгууль болж амжилттай өндөрлөжээ.

Тус улсад 2014 онд гарсан цэргийн эргэлтийн дараа болох гэж байгаа анхны сонгуулийн өмнө АН өөрийн тэргүүнийг энэ сонгуульд оролцсон намын гишүүдийнхээ олонхийн саналаар сонгох юм.


Эх сурвалж:Крипто доогтэр

Холбоотой сэдвүүд

блокчейн криптовалют

Сэтгэгдэл бичих (1)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.