Өнгөрсөн долоо хоногт Элон Маск Берлин хотноо болсон “GigaFest” арга хэмжээнийхээ үеэр Тесла компани өөрийн шар айргийг үйлдвэрлэн худалдаанд гаргана гэж зарласан юм.

Элон Маск өнгөрсөн жил 250 ам.долларын үнэтэй "Тесла Текила" гэх алтлаг лонхтой архи цөөн тоогоор үйлдвэрлэж байсан ба маш хурдан хугацаанд борлуулагдаж, хэрэглэгчдийн дунд хүлээлт үүсгэж байсан. 

Хэрэглэгчид одоо ч хоосон лонхыг нь 1000 ам.доллар хүртэлх үнээр онлайнаар худалдсаар байгаа гэнэ. Харин тэрбээр энэхүү бизнесээ шар айраг болгон өргөжүүлэхээр төлөвлөж байна.

“GigaBier” гэж нэрлэсэн шар айргийн лонх нь маш чамин загвартай ба Элон Маск хайртай "CyberTruck" машиныхаа загвараас санаа аван хийсэн байна.

АНУ-ын Патент ба барааны тэмдгийн албаны мэдээлснээр Тесла компани “GigaBeer” шар айргийнхаа патент болон шошгыг хэдийн албан ёсоор эзэмшжээ.  

Одоогоор GigaBeer шар айргийн үнэ болон худалдаанд гаргах огноог зарлаагүй байгаа юм.


Эх сурвалж: Insider