Энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалтанд 43.800 сурагч бүртгүүлэн оролцсон билээ. Шалгалт өгсөн амжилтаараа энэ удаа Дорнод аймаг тэргүүлсэн билээ. Тэр дундаа тус аймаг Монгол хэл, Математик, Хими, Биологи, Физик, Нийгмийн ухаан, Гадаад хэл гэсэн долоон хичээлээр манлайлж 11 хүүхэд 800 оноо авсан байна.
Энэхүү амжилтыг Дорнод аймгийн удирдлагууд үнэлж, 2015 оноос эхлэн жил бүр элсэлтийн шалгалтад 800 оноо авсан сурагч бүрт 1 сая төгрөг, сурагчаа бэлтгэсэн багш нарт 500 мянган төгрөгийг аймгийн Засаг даргын нэрэмжит мөнгөн урамшуулал олгож ирсэн ажээ. Энэхүү уламжлал ёсоор ЭЕШ-т 800 оноо авсан 11 сурагч, бэлтгэсэн 11 багшид мөнгөн шагнал гардуулжээ.
66.181.161.110
Хариулах 2018.07.04
Багшаа үнэлж чадаж байна. Үр дүн нь сайн гарч байна. Улсад 1-д жагслаа. Халуун баяр хүргэе ээ.Хэдийгээр хүүхэд, багш 2-ын амжилт ч гэсэн удирдлагын дэмжих хөшүүрэг хамгийн чухалд орно доо. Иймд багшийн цалингаа нэмэх нь зөв дөө.Илүү их амжилт гарна.
3 0