Эерэг бодол нь бидэнд стрессээ удирдахад туслахаас гадна эрүүл мэндэд ч эергээр нөлөөлдөг. Эерэг бодолтой байх нь амьдралыг харах өнцөг, өөртөө хандах хандлага, өөдрөг амьдралын эхлэл юм.Энэ нь стрессийг дүнтэй удирдах гол хүчин зүйл юм.

Зарим судалгаагаар өөдрөг, гутранги байдал хэрхэн хүний сайн сайхан байдал, эрүүл мэндэд нөлөөлдөг болохыг нотолсон байдаг. 

Эхний алхам өөртэйгээ ярилцахаас эхэлнэ. Өөртэйгээ ярилцах гэдэг нь бидний толгойд тасралтгүй явагдах бодлын урсгал юм. Энэхүү автомат процесс нь эерэг эсвэл сөрөг ч байж болно. Өөртэйгээ ярилцах нь логик, учир шалтгаанаас ч гарч ирдэг. Зарим тохиолдолд энэ нь мөн мэдээлэл хангалтгүй байснаас тэс өөр ойлголт, бодлыг ч бий болгодог.

 

Толгойд үргэлж явагдах эдгээр бодол нь ихэнхдээ сөрөг байх нь, амьдралыг харах өнцөг, хандах хандлага гутранги талдаа буйгийн илрэл юм. Хэрвээ бодол тань голдуу эерэг байгаа нь таныг өөдрөг хүн болохыг харуулж байна.

 

Эерэг бодол эрүүл мэндэд сайнаар нөлөөлөх нь

Судлаачид эерэг бодол, өөдрөг байдлын эрүүл мэндэд үзүүлэх нөлөөг судласаар ирсэн. Үүнд:

-       Урт наслана.

-       Сэтгэл гутралд өртөх магадлал бага

-       Стрессийн түвшин бага

-       Бие, сэтгэцийн эрүүл мэнд сайн

-       Хүнд, хэцүү, стресстэй цаг үед дасан зохицох чадвар сайн

 

Эерэг бодолтой, өөдрөг хүмүүс нь ихэнхдээ эрүүл амьдралын хэв маягийг сонгодог байна. Тэд мансууруулах, согтууруулах бодис, тамхи зэргийг хэтрүүлэн хэрэглэдэггүй, илүү идэвхтэй амьдарч, эрүүл хооллодог байна.