Хүн амд ногдох Фэйсбүүк хэрэглэгчийн тоогоор Монгол улс Ази тивийн орнуудаас 3.6 дахин их идэвхитэй байна. Энэ тоо өсвөр залуу үеийнхэнд дунд бүр ч ихээр нэмэгдэх хандлагатай ажээ. Уг асуудалтай холбоотойгоор ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн сургалтын орчинд ухаалаг гар утас ашиглахыг ирэх сарын 1-нээс хязгаарлах шийдвэрийг Засгийн газар хэлэлцэж байна. Сургалттай холбоотой тусгай шаардлага гардаг учраас уг шийдвэр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хамаарахгүй аж.

Багш нарын утас нээлттэй тул яаралтай үед эцэг эхчүүд багш нартай нь сургалтын үеэр холбогдож болно гэв. Харин хичээл, цэцэрлэг тарах үед ухаалаг утас, түүнтэй адилтгах төхөөрөмж ашиглах боломж нь нээлттэй. Энэ нь хүүхдийг  цахим халдлагаас сэргийлэх, хичээл сурлагад нь эерэгээр нөлөөлөх аргуудын нэг аж. Үүнийг Лондонгийн их сургуулийн судалгаагаар тогтоосон байдаг.