Пүрэвтүвшингийн Хүслэнтуяа
04 сарын 15, 2025
АНУ-ын дуучин Кэти Перриг багтаасан 6 эмэгтэй гишүүнээс бүрдсэн баг энэ сарын 14-ний өдөр сансарт нисэж, агаар мандалд 11 минут орчим аялсны дараагаар Техасын цөлд амжилттай газарджээ.
Анх 1963 онд Валентина Терешкова бие даан сансарт нисэж, 3 өдрийг өнгөрүүлснээс хойш зөвхөн эмэгтэйчүүдээс бүрдсэн нислэг дахин сансарт хөөрч байгаагүй ажээ.
Энэхүү аяллыг Америкийн тэрбумтан Жефф Безосын сүйт бүсгүй Лорен Санчес зохион байгуулсан бөгөөд багт Кэти Перри, Лорен Санчес, “CBS”-ийн хөтлөгч Гэйл Кинг зэрэг алдартнууд багтсан байна.
Аяллын баг “Blue Origin” компанийн “New Shepard” бүрэн автомат пуужингаар АНУ-ын Баруун Техас мужаас орон нутгийн цагаар өглөөний 9:30 цагт хөөрч, эх газраас ойролцоогоор 106 км-ийн зайд 11 минут орчим болсны дараагаар буцаж иржээ. Тэд карманы шугамыг давж, хэдэн минут жингүйдлийг мэдэрсэн байна.
Тус аяллын зорилго нь сансар судлалын салбар дахь эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, энэ салбарт карьераа өсгөх боломжтой гэдгийг ойлгуулах байсан хэмээн поп дуучин Кэти Перри ярьжээ.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.