Индонезийн дуучин, жүжигчин, зохиолч эмэгтэй Тига Сетия Гара хүчирхийлэгч Америк нөхрөөсөө зугтаж байна хэмээн мэдэгдэн, тусламж хүсжээ. 

Тэрээр нөхөр болох Жеймс Аарон Толли нь хэд хэдэн удаа хүчирхийлсэн хэмээн мэдүүлжээ. Тига нь нэг удаагийн халдлагын дараа мэс засал хийлгэх шаардлагатай болсон тухай Коконатс Жакарта агентлаг мэдээлсэн байна. 

Түүний өвдөгийг нөхөр нь өшиглөснөөс мэс засал хийлгэсэн учир доголж явж буйгаа олонд мэдээлсэн ч удалгүй тус бичлэгээ инстаграмаас устгажээ. Тэрээр нөхрөө шоронд хоригдохыг хүсээгүй тул эмч болон хуульчдаа худал мэдүүлэн хамгаалж байсан тухайгаа хэлжээ. 

Тига өнгөрсөн жил нөхөртэйгөө гэрлэснийхээ дараагаас АНУ-д амьдарч байжээ. Дуучны инстаграм хуудас нь аз жаргалтай гэрлэсэн эмэгтэйн дүр төрхийг харуулдаг. Гэвч гэр бүлийн хүчирхийллийн талаар олонд илчилсэнийхээ дараа эх орондоо буцахыг хүсэж буйгаа илэрхийлсэн байна. 

Чикаго дахь Индонезийн Ерөнхий консулын газар нь Тигатай холбоо тогтоосон ба тэр Охайо мужийн Дейтон хотод түр амьдарч байгаа аж.



Эх сурвалж: https://nextshark.com