Дөнгөж хөлд орж буй хүүхдээ унтуулахын тулд шар айраг өгдөг байжээ

Х.Оргил
05 сарын 20, 2019

Унтуулахын тулд бага насны охиндоо лаазласан шар айраг хүчээр уулгадаг харгис ээжийн бичлэг нийгмийн сүлжээнд олны зэвүүцлийг төрүүлж байна.

Индонез улсын нийгмийн сүлжээнд тархсан уг бичлэгт эхлээд хүүхдэдээ дараа нь өөрөө шар айраг ууж байгаа нь харагдана. Хүүхэд ч сурмаг гэгч уух аж. Мөн уг бүсгүй цаана зогсох ээжтэйгээ харилцан ярилцах бөгөөд хүүхдэдээ шар айргийг үргэлжлүүлэн уулгаж байв.

Уг бичлэгийг 300 мянган хүн үзсэн бөгөөд энэ талаар орон нутгийн цагдаагийн албанд мэдэгдэж бүсгүй баривчлагдсан байна.

Тэрбээр унтуулахын тулд шар айраг өгдөг болох хүлээн зөвшөөрчээ.

Бичлэг:

Холбоотой сэдвүүд

индонез хүүхдийнэрх

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.