Би Оросын хамгийн үзэсгэлэнтэй загвар өмсөгчидтэй хэдэн жил ажиллахдаа нэг зүйлийг олж анзаарсан билээ. Катя, Таня нар бол үзэсгэлэн гоо, загварын олон улсын стандартад нийцсэн байдал, нас, ухаан, авьяас, бүр хүмүүжлээрээ ч ялгагдах юмгүй бүсгүйчүүд.

Гэхдээ Катяг тодорхой бус үзэсгэлэн экспо зэрэг арга хэмжээний загвар өмсөгчөөр дуудаж ажиллуулдаг бол Таняг Миланы хамгийн шилдэг загварын шоунд байнга урьдаг байв. Катяг кабелийн сувгийн “Ж, О, А, П үсгээс аз жаргал гэсэн үгийг бүрдүүл” мэтийн зар сурталчилгаанд урьдаг бол Таняг үндэсний телевизүүд л тусгайлан захина. Катя эмэгтэйчүүдийн мөнгөөр амьдардаг эрчүүдтэй уулздаг бол харин Таня ирээдүйтэй менежер залуутай болздог. Тэд бие биедээ хайртай ба аз жаргалтай, сэтгэл хангалуун амьдарцгаана.

Нэг удаа Катя тэсэлгүй миний нүдэн дээр Танягаас асуув. “Таня, яагаад ийм байдаг юм бол? Бид хоёр хоёулаа үзэсгэлэнтэй, бие хаа сайтай мэргэжлийн загвар өмсөгчид. Хоёулаа л хичээж маш их ажиллаж байна. Гэхдээ минийх нэг л болж өгөхгүй, харин чамд бүх зүйл байна. Аятайхан ажлын санал, зураг авалт, сайн эр хүн гээд л. Яагаад?” гэв.

Таня “Би өөрийгөө ийм зүйл хүртэх ёстой гэдгээ үргэлж мэддэг байсан” гэх нь тэр.

Алга ташилт. Хөшиг хаагдлаа.

Таны ажил дээр ч мөн адил ижил төстэй түүх гардаг байх, тийм үү? Жишээ нь, хоёр залууг харахад ижилхэн л хичээнгүйлэн ажилладаг. Нэг нь ухаантай, авьяастай гэхдээ өөртөө эргэлздэг. Харин нөгөө нь чадвар арай султай ч өөртөө илүү итгэлтэй. Энэ хоёрын аль нь илүү амжилтанд хүрэх вэ, та таах гээд үз дээ?

Өөртөө итгэлтэй байх хэрэгтэй гэдэг талаар олон зүйл ярьдаг. Гэхдээ энэ нь яг гол үзүүлэлт гэдгийг маш цөөхөн хүмүүс дурьддаг. Нэг удаа би бүтээлч байдлыг хөгжүүлэх сургалтад суусан юм. Тэнд нэг гоё санаа сонссон хуваалъя. “Ямар ч үйл явцад уран бүтээл, бизнес, амьдралд үр дүнд хүрэх өөрийн гэсэн арга хэрэгсэл байдаг. Хэрэв тэдгээр арга хэрэгслийг ашиглаж эхлэх юм бол таны итгэж байгаагаас үл хамааран үр дүн гарна. Гэхдээ та өөртөө итгэлтэй байдлыг үүн дээр нэмж өгөх юм бол бүүр ч илүү үр дүн гарах болно” гэсэн юм.

Мэдээж зарим зүйлс итгэхгүй байсан ч болж л байдаг. Жишээ нь, би таталцалд итгэдэг итгэдэггүй байх нь хамаагүй. Хэрэв би 11 давхраас үсрэх юм бол дээшээ ниснэ гэж мянга итгээд ч надад тэр итгэл маань тус болохгүй би унах нь тодорхой.

Гэхдээ амжилтад хүрэхийн тулд бол энэ нь хамгийн гол орц юм.


Үргэлжлэлийг "Амьдралаа өөрчлөх 100 арга" номоос уншаарай.

1. Интерном дэлгүүрийн бүх салбар
2. Номин УИХ дэлгүүр (Маjestic)
3. Хүргэлт: 88187875