Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:

Булган, Сэлэнгэ, Хэнтийн нутгаар хөрсөн дээр 0 градус давж, цочир хүйтэрнэ.

Малчид, иргэд, тээвэрчид, тариаланчдын анхааралд:

Өнөө шөнө төвийн аймгуудын нутгийн газар тариалангийн бүс нутгаар нэмж хүйтэрч, ойрын 2 хоногтоо нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орж, салхи, шуургатай байхыг анхааруулж байна.

Өнөөдөр оройны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:                                                   

Хур тунадас: Баруун аймгуудын нутгаар солигдмол үүлтэй. Бусад нутгаар үүлэрхэг. Өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар болон говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орно.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 5-10 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор 20-25 градус, говийн бүс нутгийн зүүн хэсэг, Дарьгангын тал нутгаар 12-17 градус, бусад нутгаар 8-13 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр.  9-11 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр.  8-10 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 6-8 градус дулаан байна.