Дэлхийн банк өнгөрсөн 7 хоногт эдийн засаг, инфляцын төсөөллүүдээ шинэчлэн танилцуулаад байна. 

Тус тайланд инфляцын талаар дараах гол дүгнэлтүүдийг нийтэлжээ:

* Инфляц хөгжсөн болон хөгжиж буй орнуудад нэмэгдээд байна.

* Өндөр инфляц бий болоход эрэлт өссөн, нийлүүлэлт тасалдсан, түүхий эдийн үнэ өссөн нь голлон нөлөөлөв.

* Дэлхийн инфляцын медиан утга 4-р сард 7.8% хүрсэн нь 2008 оноос хойших дээд түвшин болов.

* Хөгжингүй орнуудад инфляцын дундаж 6.9% буюу 1982 оноос хойших дээд түвшинд хүрэв.

* Түлш шатахууны үнийн инфляцад үзүүлэх нөлөө огцом нэмэгдэж, 1980-аад оноос хойших дээд түвшинд хүрэв.