"Voice of mongolia"-гийн чадварлаг шүүгчдийн нэг бол төрийн соёрхолт дуучин Д.Болд билээ. Багтаа авьяаслаг, царайлагуудын нэгдлийг авч чадсан тэрээр багийнхаа дуучин Б.Ганбилэг Г.Бямбахишиг нарыг алдарт "Don't let me down" дуугаар өрсөлдүүлсэн юм.

 Тэд хоёулаа чадварлаг дуулцгаасан ч үзэгчид түүнийг эрч хүчтэй, өөртөө итгэлтэй Б.Ганбилэгийг багтаа авна гэж бодож байсан нь эндүүрэл байв. Төрийн соёрхолт маань энэхүү шийдвэрээсээ болж нийгмийг сүлжээнд багагүй баалуулсан постонд дарагджээ. Тэрбээр энэ бүхнийг тунгааж магадгүй авьяаслаг уран бүтээлчийг үнэлж Б.Ганбилэгт өөрийн "B" продакшинд хамтарч ажиллах санал тавьсан байна. Тэд ирэх зунаас эхэлж уран бүтээлийн тэсрэлт хийхээр төлөвлөж байгаа ажээ. Мөн багаасаа хасагдсан С.Идэрмаад ч бас уг саналыг тавьсан гэнэ.