Каунтри дуучин Блейк Шелтоны санаачлан 2011 оноос хойш үзэгчдэд хүргэж буй нэвтрүүлэг бол The Voice. Энэхүү нэвтрүүлэг өдгөө олон улсад зохиогдож, үзэгчдийн тоо нь нэмэгдэж, нэр хүнд нь ч өссөөр байна. Энэ шоу тэгвэл юугаараа тийм онцлог юм бол, дууны тэмцээн хэдэн мянгаараа л болдог биз дээ. Хамаг үс босгом дуу хоолой, шүүгчид эргэн харах сэтгэл догдуулсан мөч болов уу. Ингээд бүх цаг үеийн хамгийн сэтгэл хөдөлгөм, олон хүний зүрхэнд үлдсэн шилдэг 10 үзүүлбэрийг үзээд та асуултынхаа хариултыг олно биз ээ. 

ОХУ-ын The Voice шоуны дөрөвдүгээр улирлын ялагч ламтан Иеромонах Фотий хамгийн ер бусын оролцогчдын нэг байв. Тэрбээр цэвэр тунгалаг хоолойгоороо үзэгчдийн сэтгэлийг шууд татсан билээ.

Фотий (жинхэнэ нэр нь Виталий Мочалов) 20 настайдаа Калужскийн областийн сүмд шавилахаар ирж байжээ. Сүмд номлох ажлаа хийж байхдаа дуу хөгжмөөр хичээллэж байсан ч ил гаргадаггүй байжээ. 2013 оны шоунд оролцохыг хүсч байсан боловч дээд лам нараасаа зөвшөөрөл авч зүрхлээгүй гэдэг. Харин хоёр жилийн дараа түүнийг шоунд ялахад Хамба лам Кирилл өөрийн биеэр баяр хүргэжээ.

Төгсгөлийн шатанд тэрбээр үзэгчдийн 75 хувийн саналаар ялсан юм. Өдгөө ламтан Фотий сүмдээ үргэлжлүүлэн номлохын зэрэгцээ Оросын Нэгдүгээр сувгийн сайн үйлсийн аянд тусалдаг. 


Шоуны эхний улирлын оролцогч, татар бүсгүй Дина Гарипова төгсгөлийн шатанд үзэгчдийн 54 хувийн саналаар ялагч болсон юм. Тэрбээр багаасаа тайзан дээр гарсан бөгөөд шоунд оролцох хүртлээ багагүй туршлага хуримтлуулжээ. 2012 онд шоуны ялагч болсныхоо дараа Дина Юниверсал студитэй гэрээлж, дуугаа бичүүлж, Евроведение-д Оросыг төлөөлөн оролцож V байр эзлэн, цөөнгүй аялан тоглолт хийжээ. Шоунд ялсныхаа дараа тэрбээр Татарстаны Гавьяат жүжигчин цол хүртсэн билээ. 


The Voice шоу хүүхдүүдэд зориулсан The Voice Kids хэмээх хувилбартайг та мэдэх биз ээ. Оросын The Voice Kids-ийн үзэгчид хамгийн хайртай ялагчаараа Данил Плужниковыг дуу нэгтэй нэрлэдэг. Түүнийг өсөлтгүй болсныг ээж нь 10 сартайд нь анзаарч удалгүй эмч нар эл таамгийг баталсан байна. Хэдий өсөлтгүй ч тэрбээр тун хөдөлгөөнтэй хүү байв. Сургуульд байхаасаа л дуулж, хөгжим тоглосоор, 2014 онд Сочигийн Паралимпийн нээлтийн үзүүлбэрт оролцсон юм. 

2016 онд Данил The Voice шоуны тайзан дээр гарангуутаа л үзэгчдийн хайрыг татсан юм. Дима Билан Данилыг сонгосноор Оросын ард түмний хайртай, 86 сантиметр хүү ялагч болох эхлэл нь тавигдсан билээ.

Арменийн Маяли Саярус хэмээн алдаршсан Мэри Мнджоян The Voice шоунд 2012 онд оролцож ялагч болсон. Дөрвөн настайгаасаа дуулж эхэлсэн тэрбээр Арменийн болон олон улсын дуу дуулаачийн тэмцээнүүдэд орж нэлээдгүй туршлага хуримтлуулсан. 

Австралийн The Voice шоуны оролцогч Элли Ө төрөлх нутаг Өмнөд Солонгостоо дуучин болох гэж үзсэн ч менежментийн компани түүнийг "царай муутай" гээд гоо сайхны мэс засал хийлгээд ирэхийг санал болгосон гэдэг. Тэрбээр ялагч болж чадаагүй ч хагас финал хүртэл амжилт үзүүлсэн билээ. 

Узбекистаны алдарт Ялла хамтлагийн гишүүн Фарух Закировагийн дүү Наргиз Закирова Оросын The Voice шоуны сүүлийн шатанд тунасан нь томоохон амжилт билээ. 

Жулиа Ван Дер Турин Голландын The Voice шоунд оролцож, Бритни Спийрсийн Oops...I did it Again дууг тун өвөрмөц байдлаар дуулсан нь олны анхаарлыг татсан. Шоуны ялагч болохдоо Жулиа 17 настай, цэцэг цэврүү шиг охин байлаа. 

Попын хааны дууг хэн өөрчилж зүрхлэх вэ. Грекийн The Voice шоуны оролцогч Панос Вицилайос ялагч болж чадаагүй ч эл үзүүлбэрээрээ шуугиан тарьсан юм. 

Австралийн The Voice шоуны ялагч Харрисон Грэйг тайзан дээр гарсан мөчөөсөө л үзэгчдийн хайрыг булааж, дараагийн Майкл Бубле гэх нэр авсан билээ. Багаасаа дуулах авьяас нь тодорсон ч маш ичимхий байсан тул ээж нь нүүр хагаруулахаар найрал дууны хамтлагт оруулжээ. Түүнээс хойш өөрийгөө хөгжүүлсээр The Voice шоунд оролцсон юм. 

Гэлэнмаа Кристина дуучин Алиша Кийсийн No One дууг дуулж, хүмүүсийн эрүүг мултлах шахсан. Италийн The Voice шоунд 2014 оролцсон түүний түүх яг л кино шиг үргэлжлэн явсаар ялагч болж амар сайхандаа жаргасан юм. 

Польшийн The Voice шоунд 2013 онд оролцож, дэд байрын эзэн болсон Дорота Осиньска сэтгэл хөдөлгөм үзүүлбэрээрээ шүүгчдийн нулимсыг үзээд авсан. 

Боб Марлигийн олон хүүхдийн нэг нь байхгүй яав даа гэмээр залуу бол Митчелл Браннингс. Голландын The Voice шоуны дөрөвдүгээр улиралд оролцохдоо тэрбээр дэд байр эзэлсэн билээ. 

Голландын The Voice шоуны оролцогч Чарли Луске This is a Man's World дууг гайхалтай сайн дуулж, олон улсын үзэгчдийг шагшируулсан билээ. Тэрбээр хагас финалд тэнцэлгүй шоуг орхисон юм.