Peak.mn
06 сарын 12, 2026
Дауны хам шинжтэй иргэдийн асран хамгаалагчид “United Voice” уриан дор үндэсний хэмжээнд анх удаа нэгдэж, дауны хам шинжтэй хүүхэд болон иргэдийн эрүүл мэнд, хөгжил, нийгмийн оролцоог дэмжих асуудлаар хэлэлцүүлэг өрнүүллээ.
Тус чуулганыг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монголын Дауны холбоо хамтран, Австралийн Засгийн газрын дэмжлэгтэйгээр зохион байгуулжээ.

Чуулганы хүрээнд эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүд Дауны хам шинжтэй хүний хөгжлийн онцлог, төрснөөс насанд хүртэлх эрүүл мэндийн хэрэгцээний талаар мэдээлэл өглөө.
Тухайлбал, Эрүүл мэндийн яам, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн төлөөллүүд “Төрснөөс насанд хүртэлх эрүүл мэндийн замнал” сэдвээр хэлэлцэж, хүүхдийн өсөлт хөгжил, хөдөлгөөний чадвар, хараа, амны хөндийн эрүүл мэнд зэрэг асуудлаар эцэг эх, асран хамгаалагчдад зөвлөгөө өгсөн байна.

Чуулганд нийслэл болон орон нутгаас 110 орчим асран хамгаалагч оролцож, Дауны хам шинжийн талаарх олон нийтийн ойлголт, мэдээллийг нэмэгдүүлэх, гэр бүлүүдийн дуу хоолойг бодлогын түвшинд хүргэх шаардлагатайг онцоллоо.
Энэхүү уулзалт нь Дауны хам шинжтэй хүмүүсийн боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлт болон гэр бүлийн дэмжлэгийн тогтолцоог сайжруулахад асран хамгаалагчдын оролцоог нэмэгдүүлэх зорилготой юм.
Б.Үжин
Сэтгэгдэл бичих (2)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [122.201.31.174] ・ 2026.06.21 Хариулах
Өдрийн мэнд энэхүү чуулганы үйл ажиллагааг зохион байгуулсан холбооны удирдах зөвлөлд талархал илэрхийлье Эцэг эх асран хамгаалагчид бид даунтай хам шинжтэй хүүхдийн хээ талаар төр нийгмээс хэрхэн анхаарч байгаа болон бид хүүхдийнхээ төлөө анхаарах хамгаалах хөгжүүлэх хүн болгон төлөвшүүлэхэд нь ямөр боломж байдаг хэрхэн ажиллах арга зам байгааг ойлгож мэдлээ Хөдөө орон нутагт амьдардаг бид мэдээлэл хомс зарим үед тулгарсан асуудлаа шийдвэрлэх талаар учир дутагдалтай хэнд хандах аа мэддэг гүй Чуулганы үйл ажиллагаа болон холбооны мэдээллийг хүргэж хамтран хүүхдийнхээ ирээдүйд нь анхаарч ажиллах талаар ойлголт авлаа та бүхнийг хүндэтгэн сэтгэгдлээ илэрхийлсэн Баянхонгор аймгаас оролцогч Б СОЁЛЦЭЦЭГИЙН эмээ
Зочин [103.57.93.201] ・ 2026.06.12 Хариулах
Mundag bain amjilt?❤️
Санал болгох
1 COP17: Говийнхон ямар асуудлыг хамгийн түрүүнд хөндөж байна вэ?
2 А.Гүндмаа: Булаг шандаа бохирдуулж, бууриа цэвэрлэхгүй явбал буян хишиг нь тасардаг юм
3 “Дижидэх бүрд оноотой” урамшуулалт аян үргэлжилж байна
4 Стив Морэл: Монголын хөдөө шиг диваажин үгүй, хайрлаасай хамгаалаасай гэж хүсдэг
5 Байгалиа хөгжлийн үндэс болгосон Бутанчуудаас бид юу сурах вэ?