Цэдэнбалын Цэрэндолгор
04 сарын 22, 2018
Элдэв химийн бодисонд хордсон хүүхдүүдийн тал хувь нь таваас доош насных байна гэж мэргэжлийн байгууллагууд мэдээлжээ. Үүн дээр сүүлийн үед эмийн замбараагүй хэрэглээ, эцэг, эхчүүдийн хараа хяналтгүй байдлаас болж, сүүлийн үед танай эмнэлэгт эм болон элдэв бодист хордсон хүүхдүүд нэмэгдсээр байгаа аж. Тэр дундаа фолийн хүчил, жирэмсэнээс сэргийлэх эм, эмээ өвөөгийнхөө даралтны эмнээс хорджээ. Мөн дурьдахгүй өнгөрч болохгүй бас нэг зүйл нь парацетамолийн хордлого.
Парацетамолыг хоногт дөрвөн граммаас их тунгаар хэрэглэхэд элэг, бөөрийг хордуулж, үйл ажиллагааг нь хямраахаас гадна зүрхний эд эсийг гэмтээж, хэм алдагдалд хүргэх зэрэг ноцтой гаж нөлөө үзүүлдгийг судлаачид тогтоосон байдаг. Тиймээс хүүхдэд өгөхдөө заавал эмчээс зөвлөгөө авах ёстойг Нийслэлийн эрүүл мэндийн газраас анхааруулжээ.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.