Дараагийн Ерөнхий сайдыг аравдугаар сарын 8-аас өмнө сонгоно

peak.mn
09 сарын 08, 2017

Монгол Улсын Засгийн газрыг өчигдөр 23 цагийн үед огцруулсан билээ. Өнөөдөр өглөөнөөс дараагийн Ерөнхий сайдыг сонгох хүртэл үүрэг гүйцэтгэгчээр Ж.Эрдэнэбат Засгийн газраа толгойлох юм. Хуулиараа дараагийн Ерөнхий сайдыг 30 хоногийн дотор томилох ёстой байдаг. Өөрөөр хэлбэл Монгол Улсын засгийн газрын тухай хуулийн 21.2-т зааснаар “Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн хууль заасан үндэслэлээр албан тушаалаас огцорсон чөлөөлөгдсөн, нас нөхцсөн тохиолдолд түүний бүрэн эрхийг хугацаанаас нь өмнө дуусгавар болно. Ийнхүү Ерөнхий сайд , Засгийн газрын гишүүний суудал эзгүйд хүрвэл Улсын Их хурал 30 хоногийн дотор түүний нөхөн томилно” гэж заасан байдаг. Тодруулж хэлбэл аравдугаар сарын 8-аас өмнө шинэ Ерөнхий сайдаа сонгох учиртай.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.