Б.Баясгалан
04 сарын 02, 2021
УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын нэмэлт санхүүжилтийн хэлэлцээр “Монгол Улсад КОВИД-19-аас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах төсөл”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар "КОВАКС хөтөлбөрт нэлээд анхаарал тавьж ажиллаарай. Америкчууд хилээрээ вакцин гаргахгүй гээд Канад руу явж байсан вакциныг буцаасан. Европын холбоо европын орнуудад үйлдвэрлэгдсэн вакциныг бусад орон руу гаргахгүй гээд Австрали руу явж байсан АстраЗенека вакциныг хориглосон зэрэг арга хэмжээнүүд явагдаж байна. Мөн Энэтхэг улс вакцин экспорлохыг хориглосон. Ийм амаргүй нөхцөл байдал цаашид удаан үргэлжлэхгүй байх гэж бодож байна. Дэлхийн томоохон орнууд хөрөнгөө оруулчихсан байгаа учир КОВАКС хөтөлбөр нэлээд ач холбогдолтой үргэлжлэх байх.
Нэлээд хэдэн вакциныг 12-оос дээш насны хүүхдүүд дээр туршаад эхэлсэн, эерэг үр дүн гарсан байна. Цаашид сургуулийг нээх, хүүхдүүдийн дунд халдвар тараахгүй, эрсдэлд оруулахгүйн тулд вакцинжуулахаас өөр аргагүй. Тиймээс зөвхөн өнөө маргаашаа бодож биш ирээдүйгээ бодож, хүүхдийг вакцинжуулахад онцгой анхаарч ажиллаарай. Мөн вакцин хийлгэсэн хүмүүст пасспорт олгоход анхаар" хэмээлээ.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.