2020 оны 2 дугаар улирлын НӨАТ-ын буцаан олголтын урамшууллыг иргэдийн дансанд шилжүүлж эхэлсэн байна.

НӨАТ-ын тухай хуулд заасны дагуу албан татвар төлөгчийн тухайн улиралд албан татвар суутган төлөгчтэй хийсэн худалдан авалтад төлсөн албан татварын 20 хүртэл хувийг урамшуулал хэлбэрээр буцаан олгож байгаа билээ.

Хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр НӨАТ-ын буцаан олголтын урамшууллыг улирал тутам олгож байхаар зохицуулсны дагуу ийнхүү 2 дугаар улирлын буцаан олголтыг олгож эхэлж буй юм.

Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "2020 оны 2 дугаар улирлын НӨАТ-ын буцаан олголтыг өнөөдөр олгож эхэллээ. Коронавирусын цар тахлын үед татварын хуулийг хэрэгжүүлэхэд бодитой хувь нэмрээ оруулж байгаа цахим төлбөрийн баримтын системд бүртгэлтэй аж ахуйн нэгж, нийт иргэддээ талархал илэрхийлье" хэмээн бичжээ.