Сангийн сайд Ч.Хүрэлбаатар саарал жагсаалт болон тэтгэврийн зээл тэглэх тухай асуудал дээр байр сууриа илэрхийллээ.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:

УИХ-ын дарга Г.Занданшатар, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нараас тэтгэвэр тэглэх асуудлыг асуу. Энэ бол төсөвт ямар ч хамааралгүй. Тэтгэврийн зээлийг улсын төсвөөс мөнгө гарган, тэглэхгүй. Манай улс саарал жагсаалтын тухайд гэрээгээ зөрчсөн гэх асуудлаар ОУВС-тай ярьж уулзсан. Эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг нь яаж багасгах вэ гэдэг дээр ажиллаж байна. Манай улс нэгэнт саарал жагсаалтад орсон тул дөрвөн сар тутамд ФАТФ руу тайлан илгээх үүрэгтэй. Энэ дагуу нэгдүгээр сард тайлан явуулсан. Бидэнд өгсөн 6 зөвлөмжөөс 3-ыг нь хамгаалчихаад байна. Үлдсэн 3 зөвлөмж дээр нэмж ажиллах шаардлагатай гэж үзсэн. Үүний эхний зөвлөмж нь мөнгө угаахтай холбоотой гэмт хэргүүд юм. Хуулийн байгууллагаар шийдэгддэггүй прокурор, шүүхийн шатанд тухайн хэрэг мартагдах, удаан хугацаанд үргэлжилдэг байдлыг зогсоохыг шаардсан. Мөн үл хөдлөх хөрөнгө, алт, үнэт чулуу, үнэт эдлэлээр дамжуулан үйлддэг тул хяналтаа сайжруулах зөвлөмжийг мөн бидэнд өгсөн.  Үй олноор хөнөөх зэвсгийн санхүүжилттэй холбоотой асуудал дээр нэмж хийх ажлууд байна гэж үзсэн.