НМХГ-аас "Шахмал түлшний үйлдвэрүүдэд хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо ЭМ СИ ПИ ТИ ХХК-ийн шахмал түлшний үйлдвэр, түлш борлуулах цэгүүдэд хяналт шалгалт хийгдлээ.

Шалгалтаар үйлдвэрлэсэн шахмал түлшнээс дээж аван Уул уурхай, газрын тосны төв лабораторид шинжилгээнд хамруулсан. 

Лабораторийн шинжилгээний дүнгээр үртсэн шахмал түлшний үнслэгийн хэмжээ стандартын үзүүлэлтээс 59.6% их, бат бөхийн хэмжээ 0.5% бага гарсан, шахмал түлшний савлалт хаяг байхгүй мөн нүүрсэн шахмал түлшний савлалт хаяггүй нь “Сайжруулсан хатуу түлш Техникийн шаардлага MNS5679:2019” стандартын шаардлага хангахгүй байна. Иймд зөрчлийн хэрэг нээн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа аж.