Шинэ коронавирусээс сэргийлэх хорио цээрийн дэглэмийн үед эдийн засгийн талаар хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Сангийн яам материал боловсруулж, өнөөдөр Засгийн газарт танилцуулжээ.

Тус материалд тусгасан арга хэмжээнүүдийн талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:

Нэгдүгээрт, Засгийн газарт олгогдсон эрхийн дагуу өргөн хэрэглээний бараа болох цагаан будаа, элсэн чихэр, ургамлын тос, үрийн улаан буудай зэрэг бараануудын хил дээр төлөгддөг татварыг хоёр сараар сунгах саналыг орууллаа.

Тодруулбал, Чуулган хуралдахгүй байгаа учир УИХ-ын чуулган хуралдаж эхлэх хүртэл сунгаад, дараа нь зургаадугаар сарын 1-нийг хүртэл чөлөөлүүлэх хуулийн төсөл боловсруулж оруулахаар тусгасан. 

Хоёрдугаарт, Нүүрс, газрын тосны экспортыг хийхийн тулд БНХАУ-ын талтай ойлголцох ёстой. Хорио цээр, ариутгалыг яаж хийх вэ гэдгээ БНХАУ-ын талтай яриад, нефтийн бүтээгдэхүүний экпортыг хийх чиглэлээр хэлцлүүд хийх чиглэлийг баримтлахаар Засгийн газарт танилцуулсан.

Гуравдугаарт, зарим хүн төсвийн тодотгол хийх хэрэгтэй гэж ярьж байна. Үүнийг унтаж босож ирээд хийчихдэггүй. Хуульд заасан тодотгол хийх нөхцөлүүд бүгд бүрдээгүй. 

Сангийн яам тооцоо хийж үзэхэд одоогийн байдлаар орлого өнгөрсөн оны мөн үеийнхээс 202.7 тэрбум төгрөгөөр бага байна" хэмээлээ.