Австралийн эмэгтэйчүүд 20-иод жилийн дараа эрэгтэй хүний тусламжгүйгээр хүүхэд төрүүлэх боломжтой болно гэж нөхөн үржихүйн мэргэжилтэн хэлжээ.

Доктор Девид Молли нөхөн үржихүйн шинэ технологийн ачаар эмэгтэйчүүд жирэмслэхийн тулд эрэгтэй хүмүүсийн оролцоо шаардлагагүй болно гэж мэдэгдлээ. Саяхан Хятадад ижил хүйсийн эм хулганаас гөлчгий төрсөн талаар тэрбээр онцлоод ижил төрлийн үр дүн яагаад хүний нөхөн үржихүйд гарч болохгүй гэж хэлсэн байна. 

Одоогийн байдлаар Австрали улсын ёс зүйн  хороо болон хуулийн хоригууд нь хүн дээр туршилт явуулах нь хориотой.  Доктор Моллигийн хэлж байгаагаар уг хандлага тодорхой хугацааны дараа өөрчлөгдөх бөгөөд “Шинжлэх ухааны амжилтууд цаашид үргэлжлэх бөгөөд тэдгээрийг хэн ч зогсоож чадахгүй” гэсэн байна.

Шинжлэх ухааны дэвшилт, нөхөн үржихүйн технологийн өөрчлөлт шинэчлэлтийн ачаар эсрэг хүйсийн хосуудын эрэгтэй нь чанар багатай үрийн шингэнтэй, ижил хүйстэй эмэгтэй хосууд өөрийн генетикийн хүүхэдтэй болох боломжтой болно гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.


Эх сурвалж: https://www.dailymail.co.uk/