Peak.mn
10 сарын 17, 2024
Сэтгэл судлалын шинжлэх ухаанд “Систем векторын сэтгэл зүй” хэмээх ухагдахуун бий. Энэхүү онол нь хүмүүсийн онцлог шинж чанар, зан араншин, сэтгэл хөдлөлийг далд ухамсартай холбон тайлбарладаг.
Өөрөөр хэлбэл векторын сэтгэл зүйн тусламжтайгаар хүн өөрийнхөө болоод бусдын сэтгэл зүйн онцлогийг таньж, хүмүүстэй эерэг харьцаа үүсгэн стресс бухимдалгүй амьдрах чадварт суралцдаг гэсэн үг юм.
Тэгвэл энэхүү ойлголтыг эх хэл дээрээ судлах боломжийг олгохоор "Вектор сэтгэл судлал" ном тун удахгүй уншигчдын гарт хүрэх гэж байна.
“Вектор сэтгэл судлал” номыг товч танилцуулъя.
Хүн бүр өөрийн гэсэн ааш араншинтай, илэрч гарах арга зам нь ч өөр байдаг. Иймд зарим хүнтэй харилцахад таатай, амар байдаг бол заримтай нь хэл амаа ололцоход хэцүү байдаг шүү дээ. Та хүмүүс яагаад тийм олон янз байдаг юм бол, хүн бүрийн түлхүүрийг олох арга байдаг болов уу гэж бодож байсан уу?
Чухам эдгээр асуултад оновчтой хариулт олж авахад тань энэ ном гарцаагүй туслах болно.
Хэн уншвал тохиромжтой вэ?
Товчхондоо “Вектор сэтгэл судлал” ном нь өдөр тутамдаа хүнтэй харилцдаг хүн бүхэнд хэрэгтэй, үнэ цэнтэй мэдээллийг багтаасан ном юм.
- Тухайлбал, хүүхдээ зөв хүмүүжүүлж, нээлттэй, бусадтай эв найртай, ирээдүйдээ итгэл төгс, аз жаргалтай нэгэн болгон өсгөж хүмүүжүүлэхийг хүсэж буй залуу эцэг эхчүүд;
- Багш сурган хүмүүжүүлэгчид;
- Ажилчидтайгаа бүрэн дүүрэн ойлголцож, тэднийг компанийнхаа төлөө үр бүтээлтэй ажиллуулахыг хүсдэг дарга менежерүүд;
- Үйлчлүүлэгчидтэйгээ амар ойлголцож, найрсаг харилцаа тогтоон бараа үйлчилгээнийхээ борлуулалтыг нэмэгдүүлэхийг хүсэж буй дэлгүүрийн худалдагч, бизнесменүүдэд тохирсон ном.
Та өөрийгөө ямар вектортой хүн бэ гэдгээ мэдэхийг хүсвэл ЭНД дарж, сэтгэл зүйн асуултад хариулаарай. Нийт 80 асуултад хариулснаар та эцэг эхээс авсан ген буюу потенциалын төвшнөө мэдэх боломжтой.
Худалдан авах болон номын талаар илүү мэдээллийг "Вектор сэтгэл судлал ном" пэйж хуудас болон 8001 5019 дугаарт холбогдож аваарай.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.