Х.Оргил
09 сарын 01, 2020
Энэ сарын 4-нд дэлхий даяар нээлтээ хийх гэж буй Уолт Дисней кино компанийн бүтээл Мулан киноны гол дүрийн жижигчин Лю Ифэйг эсэргүүцсэн хөдөлгөөн ид хүчээ аваад байна.
Тэрбээр Хонгконгт өрнөж байгаа ардчиллын төлөө хөдөлгөөнийг нухчин дарж байгаа цагдаагийн харгислалыг дэмжиж байгаагаа мэдэгдсэн нь ийнхүү #BoycottMulan хөдөлгөөний шалтгаан болоод буй.
Хятадын Ухань хотод төрсөн ч АНУ-д цагаачилж тус улсын иргэн болсон 33 настай жүжигчин Лю Ифэй өөрийн Weibo сүлжээн дэх хуудсандаа Хятадын коммунист намын төв хэвлэл болох People's Daily сонины мэдээг иш татаж "Би ч бас Хонконгийн цагдааг дэмжиж байна" гэсэн юм.
Түүнтэй хамт Мулан кинонд Хятадын Хань Улсын эзэн хааны армийн жанжин Тунгийн дүрд тоглосон жүжигчин Донние Йен түүнтэй ижил мэдэгдэл хийсэн байна. Үүнд нь Уолт Дисней компани ямар нэгэн хариу үзүүлэхгүй байгаа нь хүчирхийлэлийг дэмжиж байна гэж эсэргүүцэгчид үзжээ.
1998 онд дэлгэцнээ гарсан Мулан хүүхэлдэйн киног Шинэ Зеландын найруулагч Ники Каро 200 сая ам.доллараар бүрэн хэмжээний кино болгосон ч цар тахлын улмаас 3 дугаар сараас хойш дөрвөн ч удаа хойшлогдоод байсан юм. Мулан киноны нээлт Хятад, Сингапур, Малайз улсад кино театраар, дэлхийн ихэнх улс оронд онлайнаар 30 ам.долларын тасалбартай аж.
Эх сурвалж: Koreatimes
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.