Б.Баясгалан
06 сарын 25, 2019
Монгол Улсын Засгийн газраас боловсруулаагүй адууны ширийг экспортлох тухай тогтоолыг энэ оны 05 дугаар сарын сарын 12-ны өдөр гаргасан. Үүнээс хойш энэ сарын 15-ны байдлаар давхардсан тоогоор 5 аж ахуйн нэгж 241648 ширхэг боловсруулаагүй адууны шир экспортлохоор гэрчилгээ аваад байна.
Түүнчлэн БНХАУ-д дулааны аргаар боловсруулсан махан бүтээгдэхүүн, түүхий мах экспортлох аж ахуйн нэгжүүд экспортод гаргах махны 10 хувьтай тэнцэх хэмжээний махыг дотоодын зах зээлд нөөцийн махны үнээр худалдан борлуулах шийдвэрийг гаргасан. Энэхүү шийдвэрийн биелэлтийг хангасан дөрвөн аж ахуйн нэгж ямааны боловсруулсан мах 50 тонн, үхрийн боловсруулсан мах 120 тонн, адууны түүхий мах 150 тонн тус тус экспортлохоор гэрчилгээ авчээ.
Эх сурвалж: МХЕГ
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.