Н.Жавхлан
03 сарын 12, 2025
Видео контент бүтээгчдэд хэрэглэгчдийн анхаарлыг татахын тулд ердөө 15-30 секунд л байхад хангалттай. Богино хэмжээний бичлэг нь үзэхэд хялбар бөгөөд цаг хугацааг хэмнэдэг.
Тикток, Facebook, Instagram, Youtube гээд бидний өдөр тутамдаа ашигладаг ухаалаг платформууд дээрх төгсгөлгүй эргэлдэх богино бичлэгүүд хүмүүсийг донтуулж, аажимдаа энэ нь ой санамж болон анхаарал төвлөрөлт зэрэгт сөргөөр нөлөөлж байдаг аж. Түүнчлэн байнга богино бичлэг үздэг хүүхдүүдийн унших чадвар болон төвлөрч суралцах чадварыг бага багаар устгаж байдаг.
Тэгвэл бидний тархи энэ бүхнийг хэрхэн хүлээж авдаг бол?
fMRI судалгаа нь тархины үйл ажиллагааг судлахад ашигладаг орчин үеийн шинжлэх ухааны арга юм. Энэ нь тархины тодорхой хэсгүүдийн идэвхжилийг хэмжих бөгөөд тархи хэрхэн ажиллаж байгаа талаар мэдээлэл өгдөг аж. Мэргэжлийн судлаачид үүнийг ашиглан хүний тархи тодорхой үйлдлүүдэд ямар хариу урвал үзүүлж буйг судалжээ.
Дээрх зурагт тикток үзэх үед бидний тархинд зөвхөн допамин даавар бага зэрэг ялгарч буйг харуулж байна. Харин эсрэгээрээ нар жаргах үзэгдлийг харах үед бидний бүхий л аз жаргалын дааврууд ялгарч байгааг харж болно.
Тэгвэл дараагийн зургаас та бүхэн найзуудтайгаа чатаар харилцах үеийн болон бодитоор уулзаж, хөгжилдөх үед тархины зураглал хэрхэн ялгаатай байгааг харж болох юм.
Мөн дээрх зурагт харагдаж байгаачлан цэцэрлэгт хүрээлэнд зугаалах үед тархинд допамин, серотонин, оксидоцин зэрэг 4-5 төрлийн даавар идэвхтэй ялгардаг байна. Харин инстаграм гүйлгэж үзэх үеийн тархины зураглалд допамин багахан хэмжээгээр ялгарч буй.
Энэхүү ялгаатай байдал цахим худалдан авах ба болон найздаа зориулж бүтээгдэхүүн худалдаж авах үеийн тархины зураглал хүртэл эрс өөр байсан аж.
Дээрх харьцуулсан 4 зургийг харахад цахимаар хийж буй үйлдэл бүрд аз жаргалын даавар маш бага хэмжээгээр ялгарч буйг харж болно. Харин өөрийн биеэрээ очиж, тухайн цаг үеийг мэдрэх үеийн тархины зураглалд аз жаргалын даавар маш их байгааг харж байна.
Тиймээс уйдсан үедээ утсаа бариад богино бичлэг гүйлгэн үзэх биш эрүүл мэнддээ тустай үйлүүдийг хийхийг зөвлөж байна.
Эх сурвалж
Matter Neuroscience
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.