Тархиа эрүүл байлгахын тулд өдөр бүр алхахыг зөвлөж байна

Н.Жавхлан
03 сарын 17, 2025

Алхах нь бидэнд энгийн л зүйл мэт санагдаж болох ч тархи судлаачдын үзэж байгаагаар эрүүл амьдрахад үүн шиг супер арга үгүй гэнэ.

Невадагийн Их Сургуулиас гаргасан судалгаагаар өдөрт 20 минут алхах нь тархины цусан хангамж болон хүчилтөрөгчийн нийлүүлэлтийг сайжруулдаг гэжээ.

Түүнчлэн профессор Чарльз Хиллман Иллинойс Их Сургуульд ажиллаж байх үедээ 20 минут алхсаны дараа болон 20 минут суусны дараах тархины үзүүлэлтийг судалсан байдаг аж.

Үр дүнг үзүүлсэн зургийн зүүн талд EEG сканер ашиглаж 20 минут суусны дараах тархины нейрон цахилгаан идэвхжилтийг үзүүлсэн байна. Зураг дээр хөх өнгийн харагдах хэсгүүд нь анхаарал төвлөрөхөд зарцуулагдах нейрон нөөц бага болсныг харуулж байна.

Харин зургийн баруун талд 20 минут алхахад тархины идэвхжилт хэрхэн сайжирсан талаарх нейрон өдөөлт харагдана. Уг идэвхжилт нь тархинд хүчилтөрөгчийн нийлүүлэлт нэмэгдсэнтэй холбоотой төдийгүй суралцах чадварт сайнаар нөлөөлдөг аж. 

Зурагт хөх өнгөөр дүрслэгдсэн хэсгүүд нь тархины идэвхжилт бага байгаа хэсгүүдийг харуулж байгаа бол, улаан өнгөөр тодорсон хэсгүүд нь нейрон идэвхжилт нэмэгдсэн хэсгүүдийг илтгэж буй юм. 

Түүнчлэн алхах нь зөвхөн биеийг төдийгүй сэтгэл зүйн эрүүл мэнд эерэг нөлөөтэй.

Судалгаагаар алхахад тархины химийн бодисууд, тухайлбал серотонин, допамин, эндорфин даавруудын хэмжээг нэмэгдэж, сэтгэл хөдлөлөө эерэгээр зохицуулахад чухал үүрэг гүйцэтгэдэг гэжээ.

Хамгийн сонирхолтой нь алхах үед бидний бодол илүү тодорхой, бүтээлч болж аливаа асуудлыг  шийдвэрлэх чадвар нэмэгддэг байна.

Мөн өдөрт багадаа 20 минут алхахад л хүүхдүүдийн тархины үйл ажиллагаа болон академик чадварт сайн нөлөө үзүүлдгийг тогтоожээ.

Тиймээс та эрүүл, идэвхитэй амьдрахыг хүсвэл  өдөр бүр алхаж хэвшээрэй. 


Эх сурвалж: Techstartups.com 

Холбоотой сэдвүүд

тархи эрүүл мэнд

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.