Х.Оргил
05 сарын 27, 2019
Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Ц.Байгалмаа өөрийн сонгогдсон тойрог Хан-Уул дүүргийн I, XV хорооны иргэдтэй уулзаж, өнгөрсөн онд хийсэн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлаа танилцууллаа. Мөн өмнөх уулзалтуудын үеэр иргэдээс гарсан санал, хүсэлтийн мөрөөр хийсэн ажлаа тайлагнасан юм.
Энэ үеэр Богд хааны ордон музейн тусгай хамгаалалттай газарт аялал жуулчлалын зориулалтаар зөвшөөрөл өгснийг цуцлуулснаа дуулгалаа.
Анхнаасаа хууль бус, иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан учраас ийнхүү тусгай зөвшөөрлийг нь цуцалж, оронд нь нийслэлийн хөрөнгө оруулалтаар томоохон цэцэрлэгт хүрээлэн байгуулах санал гаргаад байгаа аж.
Богд хааны ордон музей нь Монголын сүүлчийн хаан VIII Богд Жавзандамба хутагтын Ногоон ордонд байрлах музейн цолцолбор бөгөөд Монгол Улсын хамгийн баялаг сан хөмрөг бүхий музейд тооцогддог юм. Гэсэн хэдий удаа дараагийн тогтоол шийдвэрээр музейн эзэмшил газраас хувийн аж, ахуйн нэгжүүдэд шилжүүлж, Богд хааны ордон музейн газар багассаар 2.3 га нь хувийн эзэмшилд нь үлджээ.
Иргэд уг санаачилгыг дэмжиж байгаагаа илэрхийлээд Зайсангийн аман дахь олон гэрийг буулгаж иргэдийн амралт чөлөөт цагаа өнгөрүүлдэг газар болгон цэцэрлэгжүүлэх хэрэгтэй гэжээ.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.