Энэтхэгийн Шинэ Дели хотод төвтэй Asian News International сайтад өнгөрсөн нэгдүгээр сарын 8-нд гарсан мэдээлэлд Хятад улс "соёлын геноцид"-ыг Төвд, Шинжаанд төдийгүй Монгол Улсад хэрэгжүүлж байна гэсэн мэдээлэл гарсан байна. 

Уг мэдээлэлд "Хятад улс эдийн засгийн арга хэрэгсэл ашиглаж бусад улс орнуудад дарамт шахалт үзүүлж, өөрийн нөхцлийг тулгадаг. Үүний хамгийн сүүлийн үеийн жишээ гэвэл Монгол Улс" гэж дурджээ.

Хятадын эрх баригчид Өвөр Монголд коронавирусын халдвар өсөн нэмэгдлээ гэдгээр шалтаглан Монгол Хятадын хил дээрхи ачаа тээврийн хөдөлгөөнийг хязгаарласан. 

Монголчууд цаад шалтгааныг нь цар тахал биш, жинхэнэ учир нь Монгол Улс X Богд Жавзандамбыг зарласан явдалд Хятад улс дургүйцэж байгаагийн илрэл гэжээ. 

Үүнтэй холбогдуулж Монгол Улсын УИХ-ын дарга Г.Занданшатар Энэтхэг улсад саяхан айлчилсан хэмээн бичжээ.

X Богд Жавзандамба нь АНУ-ын иргэншилтэй, одоо Монгол Улсад амьдардаг хүүхэд гэсэн байна. 

Мөн өнгөрсөн оны 12 дугаар сарын 17-нд Улаанбаатар хотод болсон лам нарын уулзалтын үеэр X Богд Жавзандамбыг зарлах ажлыг хойшлуулахгүйгээр хийх ёстой гэж шийдсэн гэжээ. 

Түүнчлэн Монголын Бурхан шашны төвийн тэргүүн Хамба Номун хан Д.Чойжамцыг X Богд Жавзандамбыг тодруулах хорооны тэргүүн, уг ажлаараа энэ сард Энэтхэгт айлчилж, XIV Далай ламтай уулзана гэсэн байна. 

Хятадын эрх баригчид Монгол Улсад тавьсан шаардлагад X Богд Жавзандамбаар тодорсон гэх хүүг XIV Далай ламаар зөвшөөрүүлж болохгүй, оронд нь түүнийг Хятад улсад сургахаар илгээх ёстой гэсэн байна. 

Хэрэв Хятад руу илгээвэл түүнийг XI Ванчин ламтай адил хувь заяа хүлээж байгаа гэсэн байна.

Эх сурвалж: www.aninews.in