Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Монгол Улсад айлчлал хийж буй БНСУ-ын Хууль зүйн яамны Цагаачлал, Шилжилт хөдөлгөөний албаны дарга Ча Гы Гюн-ыг 2019 оны 8-р сарын 20-ны өдөр хүлээн авч уулзав.

Уулзалтаар хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа, тэр дундаа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНСУ-д 2018 оны 1 дүгээр сард хийсэн айлчлал болон БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ёны 2019 оны 3 дугаар сард Монгол Улсад хийсэн айлчлалуудын хүрээнд яригдсан иргэд зорчих нөхцөлийг хөнгөвчлөх асуудлыг ажил хэрэг болгох, БНСУ-ын виз мэдүүлэхэд тулгарч буй хүндрэлийг арилгах талаар санал солилцон ярилцлаа.