ЭМЯ мэдээлэл хийлээ. Энэ үеэр вакцины талаар уг мэдээллийг өглөө.

БНХАУ-ын BIologycs компанийн бүтээж буй вакциныг хүний бие дээр туршиж үзсэн талаар мэдээллээ. Туршилтаар тухайн вакцин нь аюулгүй бөгөөд дархлааны хариу урвалыг өдөөж байсан. Вакцин хийсэн 108 хүний биеэс авсан цусны шинжилгээнд саармагжуулагч эсрэг биет илэрсэн, дархлааны эсийн хариу урвал илэрсэн байна.

Улмаар уг туршилтын вакцин нь 14 хоногийн туршид вирусийн эсрэг бие ба дархлаа тогтоодог болохыг баталжээ. Үүнийг цааш улам нарийвчлан судалж, эмнэлзүйн туршилтаар батлах шаардлагатай гэж Бээжингийн Биотехнологийн хүрээлэнгээс мэдээллээ.

Мөн АНУ-ын судалгааны баг тарилга бүтээсэн нь өвчний эмчилгээний хугацааг богиносгосон байна.