Дэлхийн Вакцины Конгресс жил бүр АНУ-ын Вашингтон хотод хэлэлцүүлэг хурлаа хийдэг байсан ч энэ жил коронавирусийн улмаас 5 дугаар сарын 4-6-ны өдрүүдэд цахим хэлбэрээр хуралджээ. Энэхүү конгрессын хурлын үеэр Америкийн эмийн үйлдвэрийн гаргасан Модерна вакцин коронавируст халдварын эсрэг хамгийн сайн вакцинаар шалгарсан байна.

Түүнчлэн Америкийн Пфайцер, Германы БиоНТех компаниудын хамтарсан вакцин ч чамгүй магтаал хүртжээ. Тэдгээрийн хамт ОХУ-ын Спутник V, Британи-Шведийн хамтарсан АстраЗенека вакцинууд ч шилдэг вакцины төрөлд нэр дэвшсэн байна.

Мөн тус арга хэмжээний үеэр Модерна вакцин нь “Вакцины хамгийн шилдэг, шинэ технологи” алдрыг хүртсэн ажээ.

Гэвч энэ вакцин тус шагналыг алдрыг хүртэх эрхтэй эсэхэд эргэлзэх хүмүүс цөөнгүй байгаа гэнэ. Учир юу гэвэл энэ сарын 1-ний өдөр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Модерна вакциныг яаралтай нөхцөлд ашиглах вакцины жагсаалтад оруулсан юм.

Түүнчлэн өнгөрөгч 3 дугаар сарын 5-нд эмч нар Модерна вакцин хожуу сөрөг нөлөөтэйг олж мэдсэн ба вакцины эхний тунг хийлгэснээс хойш 10 хоногийн дараа арьсанд улайлт, загатнаа үүсэх шинж зарим хүмүүст ажиглагдсан байна.

4 дүгээр сарын 1-нд Нью Йорк хотын оршин суугч Модерна вакциныг хийлгээд нэг сарын дараа коронавирусээр халдварласан тохиолдол ч бүртгэгджээ.

4 дүгээр сарын 13-нд Литва улсын Клайпеда хотод Модерна вакцины хоёр дахь тунг хийлгэсэн даруй нас барсан тохиолдол ч бүртгэгдсэн юм. Тухайн бүс нутгийн эмнэлгийн байгууллагын мэдэгдсэнээр 78 настай тус эрийн үхэл вакцинтай холбоогүй хэмээсэн ч сайтар судалгаа хийхээ хэлж байжээ.

Тэгвэл 4 дүгээр сарын 26-нд Пфайцер, Модерна вакцин хийлгэсэн америкчуудын 8 хувь нь буюу 5 сая гаруй  хүн хоёр дахь тунгаа хийлгэхээс татгалзаж байгаа гэсэн судалгаа гарчээ. 


Эх сурвалж: Pledge Times