Б.Анхилам
05 сарын 20, 2021
5 дугаар сарын 18-ны өдөр БНХАУ-ын санхүүгийн томоохон байгууллагуудын гурав нь хамтарч, нэгэн мэдэгдэл хийсэн нь Биткойн мэтийн цахим валютаар дам арилжаа хийхгүй байхыг анхааруулж, тус улсын эдийн засгийг дарангуйлахад маш ойртсон бөгөөд эдийн засагт нь саад учруулах эрсдэлтэй байгааг хэлжээ.
Хоригийн тухайд дэлгэрэнгүй танилцвал, банкууд, онлайн төлбөрийн нөхцөлүүдэд ямар ч төрлийн криптовалют оролцуулах боломжгүй болжээ. Харин хувь хүн крипто хэтэвч эзэмших нь хуулиар хориглогдоогүй байна.
Тус мэдэгдлийн дараа дэлхийн тэргүүлэгч криптовалютуудын ханш нэг шөнийн дотор огцом уналтад орлоо. Биткойны уналт өчигдөр ч үргэлжилж, 43000 ам.долларын үнэлгээнээс 31900 ам.долларт хүрч, буцаж өсөхдөө 37000 ам.долларын үнэд хүрсэн байна. Хэдий ханш нь тэр чигтээ унаад өнгөрөөгүй ч сүүлийн 24 цагийн дотор арилжаа 15 хувиар буусан юм. Ethereum, Dogecoin нар ч уналтад ороод сэргэж байгаа бөгөөд аль аль нь 25 хүртэл хувийн ханшийн уналт үзүүлсэн байна.
Мэргэжилтнүүдийн тооцоолсноор энэхүү ханшийн уналтын улмаас сүүлийн 24 цагийн хугацаанд 8 тэрбум гаруй ам.доллар хумхын тоос болон замхарчээ.
БНХАУ-ын хувьд 2017 онд дотоодын криптовалют арилжааг хориглосон бол 2019 онд дотоодоос нэвтэрч болох бүх л олон улсын крипто арилжааны сайтуудыг хаасан байна. Тухайн арилжааны хоригийг танилцуулсан мэдэгдэлдээ, Хятадын Ардын банк, Биткойн, Ethereum зэрэг криптовалютууд нь бодит үнэ цэн агуулж таарахгүй гэсэн байр суурийг илэрхийлсэн бөгөөд мягмар гарагийн шийдвэрээрээ тус байр сууриа дахин баталсан юм.
Хориг тавигдахаас өмнө Биткойны дам арилжааны 90 хувь БНХАУ-д хамаардаг байсан учир төдий чинээ том уналт үзүүлсэн нь тооцоолоогүй зүйл огт үгүй ажээ.
Эх сурвалж: UNILAD
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.