ГАНБАТЫН БАТЗАЯА
11 сарын 10, 2023
Залуус Mongol.net нэртэй үндэсний сошиал худалдааны платформ хөгжүүлж, тун удахгүй олон нийтэд танилцуулахаар ажиллаж байна. Тус “Next Social Platform Provider”-ийн хамтран үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Б.Мөнххишигтэй ярилцлаа.
- Бизнес эрхлэгчид, хувь хүмүүс ч ялгаагүй ихэвчлэн фэйсбүүкт онлайн дэлгүүр ажиллуулдаг болсон. Тэгвэл та бүхний хөгжүүлж буй платформ үүнээс ямар ялгаатай юм бэ?
- Гуравхан сая хүнтэй Монголчууд бие биедээ бүтээгдэхүүн үйлчилгээгээ зарж чадахгүй өдийг хүрсэн нь харамсалтай хэрэг биш гэж үү.
Яагаад гэвэл нэгдсэн платформгүй учрраас өнөөдрийг хүрсэн.
Иймээс л дэлхийн 7 тэрбум хүний ашиглаж байгаа фэйсбүүкийн нүсэр том алгоритм дунд холилдож, тэр дундаас өөрсдийгөө таниулах гэж маш их зардал гаргадаг.
Зардал гаргаад өдөртөө, сардаа 5, 10, 20 ам.доллароор бүүстэлсээр, нэг мэдэхэд жилдээ 20, 30 сая төгрөг зарцуулчихдаг, тэр үр дүнгүй болж байгаа талаараа бизнес эрхэлдэг хүмүүс ярьж байна.
Аргагүй шүү дээ. Фэйсбүүк бол бизнест зориулсан платформ биш учраас дэмжихгүй байна аа гэсэн үг.
Том зургаар нь харвал бүр их зардал гардаг, фэйсбүүкийн зар сурталчилгаанд монголчууд жилд 50 сая ам.долларыг төлдөг гэсэн тоо үүний баталгаа нь.
Үндэсний худалдааны платформтой болсноор энэхүү валютын урсгалыг дотооддоо үлдээж, үр өгөөжийг нь бид өөрсдөө хүртэх боломжтой.
- Та энэхүү бизнесийн санааг хэзээ олж, хэрэгжүүлж эхэлсэн бэ?
-Би 2010 онд АНУ-д программ хангамжийн инженер мэргэжлээр суралцахаар явсан юм. Мэдээж залуу хүн учраас бүх зүйл сонин содон, тэр дундаас америкийн онлайн худалдааны систем хөгжүүлэлт нь маш их таалагдсан.
Еbay -ээс компьютер, гар утас зэрэг цахилгаан бараа захиалж Монгол руу явуулж боломжийн орлого ч олж үзсэн дээ. Цагийн зөрүүтэй болохоор шөнө дунд сууж л захиалгаа авдаг байв.
Эндээс л санаа авч автоматаар захиалга авчихдаг, онлайн худалдааны вэб сайт хөгжүүлье гэсэн санаа анх төрсөн
Сургуулиа төгсөж ирээд найзуудтайгаа хамтарч mmarket.mn нэртэй Монголын анхны цахим худалдааны вэб сайтыг нээж байлаа. Монголчууд цахим худалдааны сайтыг хэрэглэж сураагүй үе шүү дээ. Бид цаг үеэсээ арай эрт энэ энэ үйлчилгээг гаргачихсан юм билээ.
-Өнөөдөр хүмүүсийн хандлага эрс өөрчлөгджээ. Цахим худалдаа эрс цэцэглэж байгаа үед та бүхэн шинэхэн платформоо танилцуулах нь ээ?
-Ковидын нөлөөгөөр цахим шилжилт эрс хурдтай урагшилсан, тэр хэрээрээ олон зүйл өөрчлөгдсөнд олзуурхдаг.
Манайхан зайнаас бүтээгдэхүүн үйлчилгээ авч, захиалж, хэрэглээд ч сурчихлаа.
Олон улсад цахим худалдаа дараагийн шат буюу сошиал худалдаа гэдэг шинэ загвар руу шилжчихлээ.
Яг энэ хөгжлийг амдаад бидний хэдэн залуус гар сэтгэл нийлэн үндэсний цахим худалдааны платформоо дараагийн шатанд гаргах цаг нь болсон гэсэн үүднээс Mongol.net сошиал худалдааны платформоо хөгжүүлсэн.
Бид дотоодын сошиал худалдааны платформ хөгжүүлэхээр АрдШоп болон ГрэйпСити Монгол компанитай нэгдэж NSP Provider компанийг байгуулсан.
- Үндэсний сошиал худалдаалын платформ гэхээр бусад худалдааны сайтаас ялгарах нь онцлог, давуу тал нь юу байх вэ?
- Энэ платформ дээр хэн дуртай нь өөрийнхөө цахим худалдааны дэлгүүрийг нээх боломжтой.
Гэхдээ хэрэглэгчдэдээ боловсрол олгох, хэрэглэгчдийг идэвхтэй байлгах тийм сонирхолтой контентуудыг бэлдэж өгснөөрөө Мongol.net дээр байгаа идэвхтэй хэрэглэгчдээс өөрийн коммунитиг үүсгээд үнэ цэнтэй харилцагчдаа бий болгож авах боломжтой болно.
Хэрэглэгчид өөрсдөө хэрэглэж үзсэн тэр өөрийн туршлага мэдрэмжээ өөрсдийн дотны найз нөхөд болон бусад хэрэглэгчдэдээ танилцуулж, хуваалцдаг болохоор давуу талтай.
Хүмүүс одоо яг миний насныхан, манай найзууд аль үйлчилгээ сонгож буйг судалж байгаад шийдвэрээ гаргадаг болчихсон. Ингэж хэрэглэгч болон бизнес хоёрыг шууд холбож өгч байгаа болохоор зорилго нь маш тодорхой.
Гадны орнуудад ийм платформууд маш хүчтэй гарч ирсэн. 2025 он гэхэд сошиал худалдааны зах зээл 2,4 триллон долларт хүрнэ гэсэн судалгаа байна.
- Сошиал платформоо хэзээ олон нийтэд танилцуулах вэ?
- Эхний хувилбараа 11-р сарын 25-нд олон нийтэд танилцуулахад бэлэн болоод байна.
-Танай платформын давуу тал?
-Томоохон бизнес эрхлэгч төдийгүй жижиг дунд бизнес эрхлэгчдэд маш том боломжийг олгодог гэдгээрээ давуу талтай. Яаж вэ гэхээр энэ платформ дээр бараа бүтээгдэхүүнээ зарахыг хүссэн хүн бүхэн нэгдэх боломжтой.
Тэрхүү бүтээгдэхүүн бүхэн дээр хэрэглэгчийн туршлага гэсэн цэс байх бөгөөд үүн дээр хэрэглэгчид санал бодлоо солилцох боломжтой. Товчоор бол хүсэл сонирхлоороо нэгдсэн хүмүүсийн нэгдэл бий болно гэсэн үг. Энэ нь сонголт хийхэд туслах болно.
-Та бүхний хэтийн зорилго?
Mongol.net платформоо хөгжиж буй гадны зах зээлд нэвтрүүлэх зорилготой.
- Ярилцсанд баярлалаа.
Сэтгэгдэл бичих (9)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [104.28.218.151] ・ 2023.11.15 Хариулах
heregtei zuil ehluuleheer boljee, amjilt.
Зочин [104.28.218.151] ・ 2023.11.15 Хариулах
interface n oilgohod amarhan baih heregtei baih. Shop oo hereglegch uuruu buh input ee oruulaad neej bolno, esvel teriig n mungu avaad umnuus n neegeed ugch bolno geh met. Tulburiin system tei holboh n bas hamgiin Chuhal baih bolvuu.
Зочин [139.5.219.119] ・ 2023.11.14 Хариулах
Za tegeed neegeed yavuul hu
Зочин [66.181.188.26] ・ 2023.11.13 Хариулах
Баяр хүргэе, гарааны бизнесийнхэнд боломж олгоно гэж ойлголоо
Зочин [202.55.188.119] ・ 2023.11.11 Хариулах
Моннолын худалдааны ирээдүй болно гэж харлаа баяр хүргий
Зочин [202.55.188.119] ・ 2023.11.11 Хариулах
Маш сайхан бүтээл хийсэн үалууст амжилт
Зочин [188.58.123.182] ・ 2023.11.10 Хариулах
Амжилт хүсье.
Зочин [202.9.40.91] ・ 2023.11.10 Хариулах
nice ????
Зочин [202.9.46.243] ・ 2023.11.10 Хариулах
Amjilt husie.
Санал болгох
1 Б.Болороо: Хүүхдээ жаахан гэлтгүй дауны синдром, аутизм, саажилт гэх мэт хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн талаар хэлж ойлгуулж байгаарай
2 Хүнсний бүтээгдэхүүний шошгыг уншихгүй хэрэглэх нь улаан гэрлээр зам гарахтай л ижил аюултай үйлдэл юм
3 Б.Амарсанаа: Хөхний болон умайн хүзүүний хорт хавдраас сэргийлье л гэвэл хүүхдээ хоёроос дээш жил хөхүүлээрэй
4 А.Найгалмаа: Гар утсаа бариулаад суулгадаг бол хүүхдийнхээ хөгжилд анхаарахгүй байна гэсэн үг
5 Ж.Галбадрах: Cайн багш бэлтгэж, сургууль барихын тулд төсвөөс мөнгө зарах л хэрэгтэй
Холбоотой мэдээ
Бизнес
Дэд бүтэц логистикийн группийн ахлах менежер сонгон шалгаруулна
Пүрэвтүвшингийн Хүслэнтуяа ・ 09 сарын 06, 2024
Санхүүгийн боловсрол
Гурван “Улаан” хотын хамтын ажиллагааны бизнес форум боллоо
peak.mn ・ 11 сарын 02, 2018
Бизнес
Хичээл: Домайн хаяг гэж юу вэ?
・ 02 сарын 07, 2019
Дэлхий
“Мөнгө хамгийн чухал зүйл биш” гэдгийг баталсан 10 тэрбумтан
・ 02 сарын 05, 2019
Бизнес
Хичээл: Вэб сайттай болох 8 алхам
・ 02 сарын 01, 2019
Үндсэн категори
Бусад
Үйлчилгээ
Холбоо барих
Мэдээ
77191977
Редакц
99126085
Имэйл
contact@peak.mn
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу, 24-р байр
© 2017-2024 Пийк Медиа Групп ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.