Х.Оргил
07 сарын 09, 2020
Биткойн, Итериум, крипто валют болон блокчейн нь дэлхий даяар яригдаж буй халуун сэдвүүдийн нэг хэвээр байна.
Блокчэйн гэхээр зарим хүнд хөндий хоосон зүйл мэт санагддаг. Тэгвэл хэдийнэ хүмүүсийн амьдралд нэвтрээд эхэлчихжээ. Гэхдээ төгс болоогүй. Учир нь энэ бол цоо шинэ зүйл. Утастай зүйрлэвэл дөнгөж суурин утас гарч ирж буй цаг үетэй харьцуулж болохоор. Бүх улс орнууд л үүнийг туршиж, түүний боломж бололцоон дээр хөгжүүлэлт хийж байна. Энэ технологийг дэмжихгүй байгаа улс ховор. Зарим нь хуульчилж засгийн газар нь дэмжиж хөгжихөд түлхэц өгсөөр. Ялангуяа Зүүн Европын орнууд түүчээлсээр байна. Олон улсын удирдагчдын уулзалт ч үүнийг үргэлж дурьдаж буй. Сүүлд болсон G20 уулзалтын үеэр блокчэйнийг технологи инновацийн хамгийн чухал зүйлсийн нэг гэдгийг хүлээн зөвшөөрчихлөө. НҮБ гэхэд 2022 оноос хойш датаныхаа 20 хувийг блокчэйн дээр байрлуулах төлөвлөгөө гаргачихлаа.
Тэгвэл криптовалют болон ард нь ажиллуулж байгаа технологи бүр ч сонирхол татна. Магадгүй та энэ бол ойлгоход төвөгтэй ойлголт гэж бодож байвал эндүүрэл юм шүү. "Биткойн ба блокчейний тухай үндсэн ойлголтууд" номыг сонирхоод үзээрэй.
Энэ ном гол ухагдахууны тухай ойлголтыг өгөхөөс гадна мэргэжлийн хүмүүсийн анхаарлыг татахаар ховор мэдээллүүдийг багтаажээ. Олон улсын бестселлер уг номыг бичсэн Энтони Лювис нь блокчэйн технологийн мэргэжилтэн бөгөөд энэхүү номыг энгийн нэгэнд ч ойлгомжтойгоор тайлбарлан бичжээ.
"Биткойн ба Блокчэйний тухай үндсэн ойлголтууд" ном нь ганц биткойний талаар биш, харин мөнгөний үүсэл болон мөнгөний ирээдүй, биткойны үүсэл гарал, ажиллуулж буй блокчэйн технологийн талаар, бусад тоон мөнгө, цахим мөнгө, мөн хөрөнгийн цахимжуулалт, токенжуулалтийн талаар цэгцтэй, цогц мэдлэг, мэдээллийг эх хэлээрээ унших боломжийг танд олгож байна.
Ойлгоход бэрхшээлтэй сэдвүүдийг ч маш ойлгомжтойгоор тайлбарласан учраас биткойн ба блокчейний тогтолцоог маш энгийнээр тайлбарлаж, тоймлон багтаасан тун хэрэгтэй, чанартай гарын авлага болжээ.
Биткойн ба блокчейний тухай үндсэн ойлголтууд нь танд төвийг сахисан бодит үнэнд ойртуулж, хэт хөөрөгдсөн бус, мэдээллээс холдуулж чадна. Ингэснээр та технологийн хувьсгалын талаар эдгээр бүрэн ойлголтыг авах юм. Үүнд,
-Мөнгөний хувьсгал буюу хэрхэн биет мөнгөн хэлбэрээс цахим төлбөрийн хэрэгсэл болж байгаа талаар
-Хэшинг, цахим гарын үсэг мөн бусад криптографик үндэслэлүүд
-Биткойн, Этериум болон бусад криптовалютууд
-Бизнес болон бусад салбаруудад хэрэглэгдэх блокчейн технологи
-Арилжаа наймаа мөн крипто хөрөнгийн хамгаалалт
Сэтгэгдэл бичих (2)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [102.89.82.36] ・ 2024.10.10 Хариулах
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Зочин [66.181.167.53] ・ 2020.07.10 Хариулах
hog2
Санал болгох
1 A.Uilstuguldur: It is time for the world to consider what an immense positive impact would be made if the $2.9 trillion spent by nations on military and armaments were instead dedicated to Earth
2 Mongolian Nature Legacy Foundation Signs MoUs with Khan Bank and Golomt Bank to Advance Conservation and Sustainable Finance
3 Монголын Байгалийн өв сан Хаан, Голомт банкуудтай тогтвортой санхүүжилт чиглэлээр хамтран ажиллах санамж байгууллаа
4 Global Science-Policy Nexus Takes Center Stage as UNCCD COP17 Hosts Joint CST and CRIC Session in Ulaanbaatar
5 Minimum Monthly Wage Increases Up to One Million Togrogs