Уур амьсгалын өөрчлөлтөөс улбаатай хуурайшилт эрчимтэй явагдаж байгаа манай орны хувьд байгалийн ус буюу цас, борооны усыг хуримтлуулах усан санг барьж байгуулах шаардлагатай талаар эрдэмтэд судлаачид ярьдаг.  

Тэгвэл энэхүү яриаг ажил болгож эхэлжээ.

Увс аймгийн Хяргас сумын Билүүгийн голд 20 м өндөр, 258.5 м урт, 1.8 сая шоо метр ус хуримтлуулж хиймэл нуур үүсгэх ажил ид явагдаж байна. Энэ шороон боомт хүчин чадлаараа Говь-Алтай аймгийн Цогт сумын ХАЯА-гийн 36 м өндөр, 3.0 сая шоо метр ус хуримтлах байгууламжийн дараа 2-рт орох бөгөөд Увс аймагт томоохон бүтээн байгуулалт болох юм.