Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 08:00 цагт эхлэн 20 гаруй асуудал хэлэлцэхээр хуралдаж байна.

Тус хуралдааны талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах албаны дарга Ц.Ганзориг "Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн барихаар боллоо. Хуульд туссан цаг үеийн олон санкц байгаагаас цахим худалдааны улмаас зөрчигдөх эрхийг хамгаалах заалтыг оруулсан байна.

Бичил уурхайн талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолыг баталлаа. Тухайлбал, нөхөн сэргээх болон хууль, журам зөрчсөн бичил уурхайнуудыг цуцлах, хууль бусаар олборлолт хийж байгаль орчин сүйтгэсэн иргэн, аж  ахуй нэгжид эрүү үүсгэх гэх мэт хариуцлагын асуудлыг орон нутаг, төрийн бүх шатанд чандлан хэрэгжүүлэхийг холбогдох сайд, дарга нарт үүрэг болголоо. Хуралдаан үргэлжилж байна" хэмээн цахим хуудаснаа мэдээллээ.