Нийгэмд эерэг, гэрэл гэгээтэй мэдээлэл түгээж, тогтвортой хөгжлийг дэмжин ажилладаг Peak.mn сайт "Би нэг удаа" шинэ контентийнхоо хоёр дахь дугаарыг хүргэж байна.
Энэ буланд уригдсан зочид өөрт тохиолдсон хүний эрхийн мэдрэмжгүй, бүдүүлэг санагдсан явдлуудаа бидэнтэй хуваалцдаг.
Үүнээс та бүхэн өөрөө ч анзааралгүй бусдад эвгүй сэтгэгдэл төрүүлдэг үйлдлүүдээ ажиглаж, хүний эрх болоод жендэрийн мэдрэмжтэй, соёлтой иргэн байхад тань тусална хэмээн найдаж байгаа юм шүү.
Энэ удаагийн зочноор “Цахим говь” ТББ-ын захирал, сэтгүүлч Э.Эрдэнэсувд оролцлоо.
Э.Эрдэнэсувд: Хүний угсаа гарвал руу бүдүүлгээр халдана гэдэг хамгийн орк үйлдэл
Би нэг удаа гэрээсээ ажил руугаа такси барьсан юм.
Жолооч: Чи хаана ажилладаг вэ?
Би: Монголын радио руу хүргүүлнэ.
Жолооч: Чи радиод юу хийдэг юм бэ?
Би: Монголын тухай нэвтрүүлэг Хятад хэлээр хийдэг юм.
Ингэж хэлсний дараа Хятад аа гээд над руу их эвгүй харлаа. Бид хоёрын яриа түүнээс хойш их сонин, эвгүй уур амьсгалтай болсон. Тэгээд нөгөө ах намайг нэлээн эрүү шүүлтийн маягтай асуултуудаар булж эхлэв.
Жолооч: Чи радиод тэнцээд ажиллахыг бодоход Хятадаар их сайн ярьдаг байх, тийм үү?
Би: Би их сайн ярьдаг шүү.
Нөгөөх чинь их но-той байна даа гэсэн шиг нэг юм хайгаад байгаа байхгүй юу. Надаас юу хайгаад байгааг нь би тэр ярианаас мэдчихсэн болохоор миний инээд хүрээд л байлаа.
Жолооч: Аав ээж чинь хаанахын улсууд вэ?
Би: Миний эмээ Дорнод аймгийн Матад сумынх, өвөө маань Баянхонгор аймгийн Бууцагааных.
Жолооч:Тэгвэл нагацууд чинь хаанахынх вэ?
Би: Миний нагац өвөө эмээ хоёр Ховдын Эрдэнэбүрэнгийн Өөлд хүмүүс байдаг юм аа.
Жолооч: Гэхдээ чиний наад царай чинь нэг л урд зүгийнх юм шиг харагдаад байна даа.
Би: Танд хэллээ шүү дээ. Би Улаанбаатарт дөрвөн зүгээс цугларсан яалт ч үгүй Монгол хүмүүсийн үр удам даа.
Өнөөх чинь намайг их шазууртай буулгасан. Тэгээд хамгийн сүүлд нь “Ер нь бол танайхан хилтэй их л ойрхон юм байна шүү дээ" гээд чи ер нь л урд зүгийн хүн дээ гэсэн өнцгөөрөө цаашаа явсан.
Хятад хэл сурснаараа, өвөө эмээ минь Ховдынх эсвэл хилийн аймгийнх гэдгээс болж, намайг заавал өөлж, баалж, эвгүй байдалд оруулах гэж ингэж зүтгэж байсан.
Хүний үнэт зүйл рүү ингэж халдах бол хамгийн орк үйлдэл.
Тэгээд дэлхийн олон оронд явж байхад бид нарыг шууд л хөөх Монгол байна гэж таниад л, яасан сайхан Монгол вэ гэж хэлэх гадны хүмүүс цөөхөн шүү. Ер нь бол хүн хаана төрөхөө сонгохгүй шүү дээ.
Үнэхээр хэд дэх үе дээрээ ч юм эрлийз байлаа ч гэсэн бид нар чинь нэг л нийгмийн төлөө, нэг л сайхан юмны төлөө хамтдаа зорьж байгаа шүү дээ.
Тийм учраас ийм яриа бол угаасаа дэмий гэж би боддог. Дэмий юм бол дэмий л байдаг.
Бичлэг үзэх:
202.9.40.211
Хариулах 2023.09.25
Би эхээсээ 7уулаа миний ах эгч дүү нарт бас их эвгүй байдалд орох үе гардаг гэнэ лээ ..миний аавыг Лүүпүүз гэдэг Аавыг минь (эмээ маань)ээж нь төрүүлхээсээ өмнө хэд хэдэн хүүхдээ төрүүлж чадалгүй алдсан тул лам дээр очиж арга чарга гуйхад нь урд зүг яв хамгийн түрүүлж таарсан дотор хүний нэрийг зал гэсэн тул өвөө маань урд зүгийг зориод жин хийж явсан хятад хүнээс нэрийг гуйтал Лү Пү Зи гэж хэлж тэгээд аавд минь Лүүпүүз гэдэг нэрийг хайрлаж байж тогтсон бусад дүү нар нь төрж эрүүл саруул өссөн гэдэг юм хүн болгонд үүнийг тайлбарлах амаргүй бас албагүй...гэхдээ анх сонсон хүмүүс хачин хардаг араас минь хятад юм бна гэж ярьдаг энэ их утгагүй ...Аав минь энэ нэрнээсээ болж тэр сайхан цагт асуугдаж явсан гээд бидэнд энэ түүхийг ярьж өгсөн юм
2 0