"Токио 2020" паралимпын наадам эхлэхтэй зэрэгцэн дэлхий дахинаа "WeThe15" идэвхтэй өрнөж байна. Дэлхийн улс орнууд стадион, гүүр, цамхаг, хөшөө зураг түүхэн дурсгалт газруудаа нил ягаан өнгөөр гэрэлтүүлсэн юм. 

"WeThe15" ямар учиртай хөдөлгөөн бэ?

Дэлхий дээр хөгжлийн бэрхшээлтэй 1.2 тербум хүн амьдардаг нь дэлхийн нийт хүн амын 15 хувийг бүрдүүлдэг ажээ. Эдгээр хүмүүсийг ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг энэхүү хөдөлгөөн тууштай тэмцэж байна. Ялангуяа спортын гадуурхалтыг зогсоох, паралимдын тамирчдаа дэмжих зорилготой юм. Тус хөдөлгөөнд Англи, Франц, Австрали, Сингапур тэргүүтэй 20 гаруй улс нэгдэн паралимпын тамирдад хүндэтгэл үзүүлжээ. 

"WeThe15" цаашдаа хүний эрхийн төлөө тэмцэгч хамгийн том хөдөлгөөн болохоор зорин ажиллах гэнэ. 

Бичлэг үзэх: